ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна
Үйл явдал
/
2021-12-05
“ЭКСПОРТ МОНГОЛ 2021 - ЦАР ТАХЛЫН ҮЕД ЭКСПОРТЫГ НЭМЭГДҮҮЛЭХ ГАРЦ, ШИЙДЭЛ” ОЛОН УЛСЫН БИЗНЕС ФОРУМ, ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭН нь Экспорт Олон Улсын Худалдааны Төвийн санаачлагаар Гадаад Харилцааны Яам, Хүнс, Хөдөө, Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Яам, Жижиг, Дунд Үйлдвэрийн газар, Үндэсний Хөгжлийн Газар, ГОУХАН-ийн Ази дахь бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих нь төслийн дэмжлэгтэйгээр 7 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна.
ЗОРИЛГО:
Цар тахлын үед экспортоо нэмэгдүүлэх гарц шийдлийг эрэлхийлж, эдийн засгийг сэргээхэд хувь нэмрээ орууулж, олон улсын байгууллага болон дотоодын бизнесүүдийн сайн туршлагаас харилцан суралцаж, хамтын ажиллагааг бий болгоход оршино
БИЗНЕС ФОРУМД ОРОЛЦСОНООР
Төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагууд экспортыг нэмэгдүүлэх гарц шийдлээ хэлэлцэж НЭГДСЭН ШИЙДЭЛ ГАРГАНА
Монгол улсын ТОП аж ахуй нэгжүүдтэй бизнес уулзалт хийж харилцан ТУРШЛАГА СОЛИЛЦОЖ ТҮНШЛЭЛ БИЙ БОЛНО
Хэвлэл мэдээллийн сувгуудаар компаниа ӨРГӨН ЦАР ХҮРЭЭТЭЙ СУРТАЛЧЛАХ БОЛОМЖООР ХАНГАНА
Экспортын талаар олон улсын байгууллагуудын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөр, санхүүжилт зэрэг мэдээллүүдийг НЭГ ДОРООС АВЧ ХАМТЫН АЖИЛЛАГААГАА ӨРГӨЖҮҮЛНЭ
Олон улсын САЙН ТУРШЛАГААС СУРАЛЦАНА
Хэлэлцүүлгийн үр дүнд гарсан САНАЛ ЗӨВЛӨМЖҮҮД НЭГТГЭГДЭЖ шийдвэр гаргагчдад хүргэгдэнэ
ЦАХИМ ҮЗЭСГЭЛЭНД ОРОЛЦСОНООР
WWW.EXPORTMONGOLIA.ORG ЦАХИМ ТАЛБАРТ ҮЗЭСГЭЛЭНГ ГАРГАЖ, ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧДИЙН ЭКСПОРТЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН ҮЙЛЧИЛГЭЭГ САНАЛ АСУУЛГЫН ЖУРМААР ШАЛГАРУУЛНА.
Форумын хүрээнд олон улсад болон хэвлэл мэдээллээр сурталчлагдах,
Монголын худалдаа хөрөнгө оруулалт, өв соёлын чуулган 2022 – Хойд америкт” арга хэмжээнд үзэсгэлэнгийн талбайн эрхээр шагнагдана.
ХАМРАХ ХҮРЭЭ
Төр засгийн байгууллагууд,
Бизнес эрхлэгчид,
Олон улсын төсөл, хөтөлбөр
Хөрөнгө оруулагчид,
Эрдэм шинжилгээ, судалгааны хүрээлэн,
Мэргэжлийн холбоод, ТББ-ууд,
Гадны экспертүүд салбаруудаар,
Хэвлэл мэдээллийн салбарын төлөөлөл
ХААНА:
ХҮН ТЕАТРТ (АСЕМ ВИЛЛА) - УРИЛГААР ОРОЛЦОНО
www.exportmongolia.org - НЭЭЛТТЭЙ ОРОЛЦОНО
ХЭЗЭЭ:
2021 ОНЫ 12-Р САРЫН 9, ПҮРЭВ ГАРИГ, 10:00 - 16:30 цагт
ХАМТДАА ЭКСПОРТОО НЭМЭГДҮҮЛЖ, ЭДИЙН ЗАСГАА СЭРГЭЭЕ
Холбоо барих: 9406-5929, 9696-8778
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.96.86)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.