“Баянгол-Үйлдвэрлэгч -2021” үзэсгэлэн худалдаа болж байна
Үйл явдал
/
2021-12-17

Баянгол дүүргийн байранд ЖДҮ эрхлэгчдийн “Баянгол-Үйлдвэрлэгч -2021” үзэсгэлэн худалдаа нээгдлээ.

       Энэ удаагийн үзэсгэлэнг Баянгол дүүргийн ИТХ-аас санаачлан Жижиг, дунд үйлдвэрийн газар, Нийслэлийн жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих төв, БГД-ийн ЗДТГ, тус дүүргийн ЖДҮ-ийг дэмжих төв хамтран зохион байгуулж байна.

Нээлтийн арга хэмжээнд Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан, Баянгол дүүргийн Засаг дарга Ө.Сумъяабаатар, төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Мөнгөнхуяг болон албаны бусад хүмүүс оролцлоо.

 

Арга хэмжээг нээж ЖДҮГ-ын дарга Я.Эрдэнэсайхан үг хэллээ.

Хоёр өдөр үргэлжлэх уг үзэсгэлэнд 30 гаруй аж ахуйн нэгж, иргэн өөрсдийн үйлдвэрлэсэн шилдэг бараа бүтээгдэхүүнүүдээ танилцуулж байгаа юм байна.

 

Үзэсгэлэнгийн зорилго нь үндэсний жижиг, дунд үйлдвэрлэгчээ дэмжихээс гадна Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, үндэсний уламжлалыг шингээсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд таниулан сурталчлах, төр болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилготой юм.

 

Энэ үеэр салбартаа манлайлан ажилласан дараах иргэдэд шагнал гардуулсан юм.

Засаг даргын ӨРГӨМЖЛӨЛ:

 -  Д.Цэцгээ  / өрхийн үйлдвэрлэгч даршилсан ногоо / 8 хороо

 -  Д.Ганцэцэг   / эв санаа бейкэри / 4 –р хороо

- Д.Дорждамба  / өрхийн үйлдвэрлэгч  - нэрс / 25 хороо

                       ХУДАЛДААНЫ 100 ЖИЛИЙН ОЙН ЖИЛИЙН МЕДАЛЬ

-           Н.ТУНГАЛАГ           4- хороо

-           С.Нямсүрэн         10 хороо

-           Ж.Заяа                    4 хороо

-           Ж.Нандинцэцэг   22 хороо

-           Ш.Энхтуяа            16 хороо нар шагнууллаа. 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.12.136.186)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.