ЭМДЕГ: Салбарын төсвийн талаар хэвлэл мэдээллийн ажилтнуудад мэдээлэл өгөх уулзалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа
Үйл явдал
/
2021-11-16
Уулзалт, хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн, Эрүүл мэндийн дэд сайд Г.Баттүвшин, Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын дарга Л.Бямбасүрэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон албаны бусад хүмүүс оролцож 2022 оны Төсвийн тухай хуульд туссан эрүүл мэндийн салбарын төсөв, даатгалын сангийн санхүүжүүлтийн өөрчлөлт, ач холбогдол болон эм хангамжийн салбарын төсөв, түүнд туссан өөрчлөлтийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
 
? Өнгөрсөн оны 8-р сард УИХ-ын ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орж нэг худалдан авагчийн тогтолцоо бүрдэн бүх төрлийн тусламж үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсон юм. Ингэснээр төрийн өмчийн болон хувийн хэвшлийн гэрээт эрүүл мэндийн байгууллагууд иргэдэд үзүүлсэн чанартай тусламж, үйлчилгээнийхээ тоогоор эрүүл мэндийн даатгалаас санхүүжилт авах боломж нээгдсэн.
 
? Хэлэлцүүлгийн үеэр ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн ЭМД-ын тухай хуульд орсон нэмэлт өөрчлөлтийн хүрээнд эрүүл мэндийн байгууллагууд гүйцэтгэлээрээ санхүүжилт авч эхэлсэн нь салбарын хувьд томоохон шинэчлэл болсон бөгөөд энэ оны эхний 10 сарын байдлаар ЭМД-ын сангаас 20 төрлийн тусламж, үйлчилгээнд 1 их наяд 13 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгосныг онцолсон юм.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.74.211)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.