Парис хотноо Монгол гэрт үндэсний брэндийн үзэсгэлэн, худалдаа үүдээ нээлээ
Үйл явдал
/
2021-12-05

  Франц улсын Парис хотын төвд Монгол өргөөнд “Marche de Noel de Defense-2021 оны зул сарын үзэсгэлэн, худалдаа” үүдээ нээлээ. Тус үзэсгэлэнг Кодеком болон Франц улсын Үүрдийн Монгол ТББ-ын хамтран зохион байгуулж байна.  Энэхүү арга хэмжээг  зохион байгуулахад  Монгол улсаас Франц улсад суугаа элчин сайдын яам болон Элчин сайд У.Нямхүү туслалцаа үзүүлжээ.

 

Үүрдийн Монгол ТББ нь Монгол гэрээ барьж, монгол ахуй соёлоо танилцуулахаас гадна  Монголынхоо эсгий, ноос, хөөвөр, арьсан болон гар урлалын бүтээгдэхүүнийг гадны олон оронд сурталчлан танилцуулж, үндэсний, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хийж ирсэн туршлагатай байгууллага юм.

            Энэхүү арга хэмжээнд Ноос ноолуур, сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл эрхэлдэг Тэнгэр Ертөнц компани Дели Кашемир брэндийн ноолууран цамц, малгай, ороолт, шаль, хүрэм, өмд, оймс зэрэг бараа бүтээгдэхүүнээрээ оролцож байгаа бол Хээлэн мэйд ХХК нь өөрийн үйлдвэрийн гар аргаар хийдэг, 100% органик байгалийн гаралтай савангаа сурталчлан таниулах, борлуулах зорилгоор энэ удаагийн үзэсгэлэн худалдаанд оролцож байна.

 

            Үзэсгэлэнгийн үеэр дээр дурдсан 3 байгууллага цаашид жил бүр хамтран энэхүү үзэсгэлэн худалдаанд оролцохоор гэрээнд гарын үсэг зурлаа.

 

            Арга хэмжээг зохион байгуулахад  Монгол улсаас Франц улсад суугаа Элчин сайдын яам болон Элчин сайд У.Нямхүү, үзэсгэлэнд оролцоход дэмжлэг үзүүлсэн Жижиг, дунд үйлдвэрийн газрын хамт олонд үзэсгэлэнд оролцогч L’association Mongolie Éternelle буюу Үүрдийн Монгол ТББ тэргүүн Б. Эрдэнэхуяг, Тэнгэр Ертөнц ХХК-нь Гадаад харилцааны дарга М. Төрбат, Хээлэн Мэйд ХХК захирал Б. Баясгалан нарын зүгээс талархал илэрхийлсэн юм.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.