Дэлхий нийтээр ХДХВ, ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийн зөвлөлдөх уулзалт ӨМНӨГОВЬ АЙМАГТ болж байна
Үйл явдал
/
2021-12-02
Зөвлөлдөх уулзалт аймгийн төв Даланзадгад хотноо болж байна. “Нутгийн хишиг” аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт иргэдийн эрүүл мэндэд анхаарсан хөтөлбөрүүд бий. Түүний нэг нь “Эрүүл Өмнөговь” хөтөлбөр юм. Түүнчлэн холбогдох хөтөлбөрийн хүрээнд ЭМЯ, ДЭМБ, ХӨСҮТ, Глобал сан, аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, БОЭТ, аймгийн Улаан загалмайн хороо хамтран ДЭЛХИЙ НИЙТЭЭР ХДХВ, ДОХ-ЫН АСУУДАЛД АНХААРАЛ ХАНДУУЛАХ ӨДРИЙН ЗӨВЛӨЛДӨХ УУЛЗАЛТЫГ хийж байна. Уулзалтаар дэлхийн болон монгол улсын ХДХВ, ДОХ-ын өнөөгийн байдал, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, ДЭМБ-аас ХДХВ, ДОХ-ын асуудлаар баримталж буй бодлого, үйл ажиллагаа, ХДХВ-ийн тусламж үйлчилгээнд нэвтэрсэн шинэлэг арга барил, Өмнөговь аймгийн БЗДХ, ХДХВ, ДОХ-ын өнөөгийн нөхцөл байдал, сайн туршлагаа хуваалцаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.237.29)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.