Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн төлөөлөлтэй уулзлаа
Жижиг, дунд үйлдвэрийн газрын дарга Я.Эрдэнэсайхан Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн Бизнес хамтын ажиллагааны тасгийн дарга Ж.Оюунчимэг, Бизнес хамтын ажиллагааг хөгжүүлэх төслийн мэргэжилтэн Накамура Коо болон Жайка төв хэлтсийн мэргэжилтэн Ониши Ёшифүми, Жайка хөтөлбөрийн ажилтан Түмэн-Өлзий нартай өнөөдөр /2021.11.16/ өдөр уулзлаа. Энэхүү уулзалтаар цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн юм. Үүнд:
- Ирэх оны оны 02 дугаар сарын 26-нд цахимаар, 2022 оны 7 сарын 19, 20, 21-нд Улаанбаатар хотод зохион байгуулагдах бизнесийн хамтын ажиллагааны талаарх, Япон улсын соёлыг түгээх “Япон фестивальд” хамтарч ажиллах санал тавив. Уг арга хэмжээний ерөнхий зохион байгуулагчаар Японы Элчин Сайдын Яам ажиллах юм. Энэхүү фестивалийн үеэр Япон-Монгол хоёр улсын бизнесийг холбох B2B уулзалт, бараа бүтээгдэхүүнийг сурталчилж таниулах, хоол хүнс болон соёлын арга хэмжээ зохион байгуулна.
- “HIS” онлайн худалдааны Монгол дахь салбарын үйл ажиллагааг танилцуулж, Монголын үндэсний бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх талаар хамтарч ажиллахаар санал солилцсон. Энэ ажлын хүрээнд Монгол-Японы төвийн байранд Жижиг, дунд үйлдвэрлэгчдэд HIS-тэй хэрхэн хамтарч ажиллах талаар ерөнхий ойлголтыг өгөх, танилцуулах сургалтыг зохион байгуулахаар болов.
- Жижиг, дунд үйлдвэрийн газраас Монгол-Японы төвтэй шууд харилцан холбогдож хамтын ажиллагааг өргөжүүлэх мэргэжилтэнтэй холбож өгөх талаар санал тавилаа.
Мөн ЖДҮГ-ын зүгээс нь Монголын жижиг, дунд бизнес эрхлэгчдийг Япон фестивальд онлайн платформын хүрээнд дэмжиж ажиллахаа энэ үеэр мөн илэрхийлсэн юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (18.227.140.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин