ЧД: Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтан албан хаагчидтай уулзлаа
Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаа, иргэдэд хэрхэн үйлчилж байгаа зохион байгуулалтын үйл явцтай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзаж санал солилцлоо.
Дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь дүүргийн хэмжээнд буй даатгуулагчид, тэтгэвэр, ажил олгогчдын шимтгэлийн тооцоо зэрэг сар бүрийн мэдээллийг бүрдүүлж, нийгмийн даатгалын орлого, зарлага зэрэг олон төрлийн ажлыг хийж гүйцэтгэдэг байгууллага юм.
Иргэд даатгуулагчдад нийгмийн даатгалын ажил үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай хүргэх үүднээс авто зогсоолын хүрэлцээгүй байдал болон түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, ажилтан албан хаагчдад эрүүл зөв амьдралын хэв маягийг хэвшүүлэх үүднээс унадаг дугуйн зогсоолыг хийж тохижуулсан байна.
Мөн иргэд даатгуулагч, ажил олгогч байгууллагуудад нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийг сурталчлан таниулах, зөвлөгөө мэдээлэл хүргэх зэрэг ажлуудыг зохион байгуулж буйгаа дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Ариунаа уламжиллаа.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.15.209.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 19 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин