ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ӨДӨР
Үйл явдал
/
2021-12-10
НҮБ 1948 онд Парис хотноо Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталж, 1950 оноос энэ өдрийг албан ёсоор тэмдэглэж эхэлсэн юм. Хүний эрхийн олон улсын өдрөөр жил бүр уриа дэвшүүлэн зорилтот бүлэгт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг уламжлалтай. Энэ жил “Эрх чөлөө-Тэгш боломж-Эв нэгдэл” уриан дор тэмдэглэж байна. Харин манай улс 1989 оноос эхлэн олон улсын энэ өдрийг тэмдэглэж ирсэн юм.
 
✅ ЭМДЕГ нь даатгуулагч төвтэй, шинжлэх ухааны нотолгоонд суурилсан, эмнэлзүйн хувьд үр дүнтэй, эдийн засгийн хувьд үр ашигтай тусламж, үйлчилгээг даатгуулагч-иргэдэд тэгш хүртээмжтэйгээр худалдан авахын зэрэгцээ тусламж, үйлчилгээний чанар, төлбөрийн хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, тасралтгүй хөгжүүлэх зорилгыг тавин ажиллаж байна.
? Хүн бүр тэгш оролцоо, тэгш боломжтой эрх чөлөөт нийгмийг бүтээлцэж байгаа даатгуулагч-иргэн танд Хүний эрхийн өдрийн мэндийг дэвшүүлье!
Сэтгэгдэл:
Таны IP: (3.17.181.112)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.