Өмнөговь аймгийн Ноён сумын төвд анх удаа хатуу хучилттай автозамын бүтээн байгуулалт хийгдэж өнөөдөр тус замыг ашиглалтад хүлээн авлаа.
Орон нутгийн төсвийн хөрөнгөөр Өмнөговь аймгийн Даланзадгадаас Гурвантэс сум хүртэлх 304 км авто замын ажил амжилттай үргэлжилж, 2021 онд тавьсан 20 км замыг байнгын ашиглалтад хүлээн авлаа.
Ноён сумын ард иргэдийн хувьд анх удаагаа сумын төвөөрөө хатуу хучилттай автозамаар зорчих боломжтой болж байгаа бөгөөд автозамыг хүлээн авах үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга, тус сумаас ИТХ-д сонгогдсон төлөөлөгч Б.Бадраа, Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж нар оролцлоо.
"Нутгийн хишиг" хөтөлбөрийн "Нутгийн зам" хөтөлбөрийн хүрээнд баруун бүсийн сумдыг засмал замаар холбох ажлыг 2021-2024 онд эрчимжүүлэхээр зорин ажиллаж байна.
Энэхүү автозамын ажлыг “Эрдэнэ Зам”, “Замын Бетум” компанийн инженер техникийн ажилтнууд, замчид чанартай гүйцэтгэж, хугацаанд нь ашиглалтад оруулжээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.198.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин