Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ
Үйл явдал
/
2021-11-13

Эх орныхоо нэрийг дэлхийд дуурсгаж, эх нутгийнхаа нэрийг улс орондоо дуудуулж яваа Ховд аймгийн Булган сумын уугуул “Нурсултан-2019” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл, “Токио-2020” Олимпийн XXXII их наадмын хүрэл медальт Бат-Очирын Болортуяа, Ховд аймгийн Манхан сумын уугуул “Осло-2021” чөлөөт бөхийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медальт ОУХМ Төмөр-Очирын Тулга нарыг хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


Монголын спортын шинэ үеийн түүхийг бичилцэж яваа эрхэм дүү нартаа баярлалаа. “Ховдын хязгаараас олимпын медальтан төрүүлэх, дэлхийн болон олон улсын аварга тамирчидтай болохсон” гэж хүсэж зорьсон маань ийнхүү бүтэж, биелж эхэлсэнд сэтгэл өег байна. Нутгийн тамирчид, залуучууд дүү нартаа үлгэр дуурайлал, урам итгэл өгсөн Болортуяа, Тулга нартаа спортын их амжилт, амьдралын аз жаргалыг хүсье.

Монгол төрийнхөө алтан соёмбот далбааг өндөрт өргөж, тив дэлхийд нэр алдраа гайхуулах урт холын зам нь ээлтэй сайхан байх өлзийтэй ерөөл өргөе.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.7.240)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.