Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэн өглөө
Үйл явдал
/
2021-11-13
Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн сургууль, цэцэрлэгүүдэд шаардлагатай сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг хүлээлгэн өглөө
 
✅Хан-Уул дүүргийн Засаг даргын 2021-2024 онд хэрэгжүүлэх “Эко-Эрүүл дүүрэг” үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд дүүргийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн сургалтын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх шаардагдах хэрэглэгдэхүүнүүдийг шийдвэрлэн өглөө.
✅Тухайлбал 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан сурагчдын сурч хөгжих орчин нөхцөлийг сайжруулах, авьяас чадварыг хөгжүүлэхэд нэн хэрэгцээ шаардлагатай байсан ширээ сандал, зурагт, notebook, проектор, үндэсний хөгжмийн зэмсэг, хүүхдийн эко тоглоом, тоос сорогч, хивсэнцэр, цагаан хэрэглэл, аяга таваг зэрэг хэрэглэгдэхүүнийг 59,114, 130 дугаар сургууль, 12, 46, 53, 121, 134, 223 дугаар цэцэрлэгүүдийн захирал, эрхлэгч нарт хүлээлгэн өглөө.
✅Сайн үйлс бүхэн дэлгэрэх болтугай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.214.16)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.