О.Цогтгэрэл: Бидний үнэт зүйл, үзэл баримтлал хэлбэрэлтгүй тодорхой
Үйл явдал
/
2021-11-14
Бидний үнэт зүйл, үзэл баримтлал хэлбэрэлтгүй тодорхой.
 
✅Гэвч бид ардчилал, хүний эрх, тэгш боломжийн тухай алс холын юм шигээр, хүрэхэд хэцүү барууны ойлголт мэтээр ярьсаар ирлээ. Хувийн өмч, жижиг цомхон төрийн тухай ч хүршгүй хол, гадны зүйл мэтээр өгүүлсээр ирсэн. Үр дүнд нь ардчиллагчид гэж ахуйгаас хол, амьдралаас ангид зүйл ярьдаг цэцэрхэгчид мэт ойлгогдож үлдсэн.
✅Өнөөдөр бидний өмнө үзэл санаа, үйл хэргээ яаж энгийншүүлж ойлгуулах вэ? Энгийн нэгэн иргэн танд өгөөжтэй юм гэдгээ, эрх мэдлийг, эрх чөлөөг иргэн танд нь өгөх гэж байгаа юм гэдгээ яаж гарт нь бариулж нүдэнд нь харуулж, олонхийн талд гарч зогсох вэ? гэдэг асуултанд хариулах цаг болжээ.
✅Ардчилсан нам анхны чиг баримжаа руугаа эргэн уламжлал шинэчлэлийн уулзварт үндэсний ардчилсан үзэл рүүгээ эргэн нэг алхаж, уламжлал соёл, түүх үнэт зүйл, ондоошил ялгарлынхаа онцлог дээр очин байршвал ямар вэ?
✅Бид баруун төвийн үзэлтэй баялаг бүтээгчдийг дэмжинэ гэхээр цөөхөн хэдэн хүн, бизнес компанийг хамгаалах мэтээр иргэд, сонгогчид ойлгодог дутагдал бий. ✅Хөдөлмөр эрхэлж буй хэн бүхэн баялаг бүтээгч хэмээн томьёолж, хөдөлмөрөөрөө халамж гэлтгүйгээр сайхан амьдарч болдог нийгмийг бүтээхийг чигээ болгож, иргэд сонгогчдын олонхийн талд очиж зогсвол яах вэ?
✅Халамжийг тайрч, тасдаж багасгахад биш бүтээмжийг дэмжиж, эдийн засгийг төрөлжүүлж, экспорт руу хараалах замаар нэг хүнд ногдох ДНБ-ыг 10,000 долларт хүргэж зах зээлийн механизмаар дундаж цалинг 1,000 долларт хүргэх шийдлийг төрд бизнес бүрийг нийгэмчилж, ашигтай унацтай бүхэн рүү улайран дайрч буй эсрэг эрх баригчдын эсрэг гаргаж иргэд, сонгогчдын сонгогчдын өмнө аваачиж тавибал ямар вэ?
✅Энэ тэмүүлэлт зорилго, тэмцэлт хөтөлбөрөө хэрэгжүүлж, эдийн засгаа эрчимжүүлэхгүй бол үүрд түүхий эдийн ханган нийлүүлэгч, эдийн засгийн хараат улс хэвээр байх нь ээ.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.148.105.152)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.