Угаарын хий мэдрэгчийг гэрийнхээ хаана, хэрхэн суурилуулах вэ?
Үйл явдал
/
2021-11-14
Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийг өрөөний голд таазанд доош харуулж суурилуулбал өрөөний бүх хэсгийг мэдрэх боломжтой болох бөгөөд таазанд суурилуулахдаа хажуугийн хананаас хамгийн багадаа 10 см зайд, ханад суурилуулбал таазнаас доош хамгийн багадаа 10 см, хамгийн ихдээ 30.5 см байх ёстой.
 
✅Монгол гэрт бол тоонноос доош 30 см зайд багана эсвэл унинд суурилуулна.
 
☝️Төхөөрөмжийг суурилуулж болохгүй байршлууд:
Гарааш, гал тогоо, зуухны өрөө, угаалгын өрөөнд төхөөрөмжийг суурилуулж болохгүй.
Төхөөрөмжийг зуухны ойролцоо буюу дээр байрлуулж болохгүй.
Нойтон чийгтэй газар байрлуулж болохгүй.
Утаа мэдрэгчийг будах эсвэл шингэн зүйлд хүргэхээс сэргийлнэ.
Чийглэг болон температур хэт өндөр байх нь төхөөрөмжийн мэдрэмтгий байдалд нөлөөлдөг тул халуун эсвэл нээлттэй байдаг хаалга, цонхны дэргэд байрлуулах нь тохиромжгүй. Целсийн 4 градусаас хүйтэн, 37 градусаас дулаан газарт суурилуулж болохгүй.
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.200.56)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.