Өмнөговь, Дундговь аймгийн хамтарсан хяналт шалгалтын ажлын удирдамжийг баталлаа
Үйл явдал
/
2021-11-14
Өмнөговь, Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, ГХУСАЗСЗ-өөс Улаанбаатар-Мандалговь-Даланзадгад чиглэлийн 570 км хатуу хучилттай авто замаар зорчиж байгаа уул уурхайн болон нүүрс тээврийн хүнд даацын авто машины тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, техник хэрэгсэлд хяналт шалгалт хийх, иргэд, зорчигчид, малчид эд хөрөнгө, эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлыг багасгах, тус замын зорчих хэсгийн эвдрэл гэмтлийг арилгах, зам засвар, арчлалт хийх асуудлыг холбогдох байгууллага албан тушаалтанд тавих, зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, багасгах ажлыг эрчимжүүлэх зорилгоор тус замд хамтарсан хяналт шалгалтын ажлыг зохион байгуулах удирдамжийг аймгийн ИТХ-ын бөгөөд ГХУСАЗСЗ-ийн дарга нар баталлаа.
 
Хяналт шалгалтын хүрээнд ажлын хэсгийн гишүүд тус замын зорчих хэсгийн эвдрэл гэмтэл ихтэй мөн зам тээврийн осол, гэмт хэрэг, зөрчил хамгийн их гардаг цэгүүдэд газар дээр ажиллаж, холбогдох төрийн байгууллагын дарга, удирдлагуудад хяналт шалгалт зохион байгуулах чиглэлийг өглөө.
 
Хүнд даацын тээврийн хэрэгслийн нөлөөгөөр эвдрэл үүссэн замын зорчих хэсэгт зам засвар арчлалтыг хийлгэх ажил арга хэмжээ зохион байгуулах, холбогдох албан тушаалтан зам засвар арчлалтын байгууллага, төрийн байгууллагад зам засвар арчлалтыг хийх ажлыг эрчимжүүлэх, хүнд даацын болон нүүрс тээврийн авто машины даацад хяналт тавих, тус зам дээр холбогдох байгууллагаас зөвшөөрсөн шаардлагад нийцүүлэн нэг тэнхлэгэд ногдох ачааны хэмжээг хэтрүүлэхгүй байх, замын зорчих хэсгийн анхааруулах тэмдэг тэмдэглэгээг нэмэгдүүлэх ажлыг хийж хэрэгжүүлэх, хяналт шалгалтын явцад илэрсэн зөрчил арга хэмжээг орон нутгийн түвшинд шийдвэрлэх ба боломжгүй зүйлийг холбогдох төрийн байгууллагад уламжлахаар болов.
 
 
Эх сурвалж: Өмнөговь аймгийн ИТХ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.174.253)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.