УЛСТӨРЧ сэтгүүлд уншууртай олон НИЙТЛЭЛ, ЯРИЛЦЛАГА багтжээ
Үйл явдал
/
2021-11-16
“Улстөрч” сэтгүүлийн 2021 оны арваннэгдүгээр сарын дугаар хэвлэгдэн гарлаа. 
Энэхүү дугаарт УИХ-ын дарга Г.Занданшатартай хөөрөлдсөн “Төр иргэнийхээ эрхийг хязгаарлалгүй хамгаалж дэмждэг байх ёстой” хэмээх гарчиг бүхий тэргүүн ярилцлага, “Баялгийн эзэд” буланд “flames” брэндийг үүсгэн байгуулагч, “Три Флэймс” ХХК-ийн захирал Т.Хонгорзулын “Бид “ХАДЛАН” брэндээс гадна 50 гаруй бараа, бүтээгдэхүүний захиалга авч үйлдвэрлэдэг” гэсэн ярилцлага, “Дуран” буланд нийгэм, улс төрийн шинэ сэргэг үйл явдлын халуун мөрөөр орсон гэрэл зургууд тус тус багтсан бол “Төрд зүтгэсэн эрхмүүд” буланд УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн амьдралын замналыг хүүрнэн өгүүлсэн “Цойлж тодорсон Чойжоо хүү” хөрөг нийтлэл хэвлэгдлээ.

Мөн “Манлайлагч” буланд НИТХ-ын төлөөлөгч, Геодези, Усны барилга байгууламжийн газрын дарга хатагтай Л.Ариунтуяагийн “Хотыг үер усны аюулаас хамгаалахын тулд бүхий л чадлаараа хүчин зүтгэж байна” гэсэн ярилцлага, “Байр суурь” буланд “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх үү”, “Хөрөнгө оруулалтын хуулийн нэмэлт өөрчлөлт гадныхныг айлгаж үргээнэ” гэсэн сэдвээр УИХ-ын гишүүд, улстөрчид, нэртэй эдийн засагч, судлаачдын санал бодлыг уралдуулжээ

 

“Онцлох нийтлэл” буланд сэтгүүлч Л.Батцэнгэлийн бичсэн “Энэ жилийн улсын төсөв ямар болсныг ирэх онд л бүгд харна даа” гэсэн прогноз нийтлэгдсэн байна. “Улстөрч” сэтгүүлийн бусад нүүрүүдэд “Баатруудыг ялсан нялх Сэнгүмүүд буюу сүүлд ургасан эвэр...”, “Өв соёл” буланд “Хүслийг хангагч Галбарваасан мод бүхий насны бумба”, “Очирт аюулган үйлдэгч” зэрэг монгол уран дархчуудын гайхамшигт бүтээлүүдийг танилцуулсан бол “Хөрөнгө оруулалт” буланд “Консулын дэнжээс Хөшгийн хөндий орсон агаарын аялал” гэсэн танин мэдэхүйн сонирхолтой нийтлэл оржээ.

УИХ-ын дарга Г.Занданшатарын гэрэл зургаар ковероо болгосон “Улстөрч” сэтгүүлийн энэ удаагийн дугаарт уншигчдын сонирхлыг татах олон нийтлэл багтсан байна

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.30.178)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.