“Шар дарцаг” аяны хүрээнд ЕБС, цэцэрлэгийн удирдлагуудтай хамтран ажиллана
Үйл явдал
/
2021-11-16
Нийслэлийн хэмжээнд өрнөж буй “Шар дарцаг” аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Хууль эрх зүйн хэлтэс, Хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах төв, Цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтсийн албан хаагчид хамтран Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн удирдлага, нийгмийн ажилтнуудын дунд цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
 
Тус уулзалтаар “Шар дарцаг” аяны ач холбогдол болон дүүргийн хэмжээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар танилцуулсан юм.
 
Уг аяны хүрээнд Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд:
 
?Замын хөдөлгөөний дүрэм журам болон шар дарцаг аяны талаарх мэдээлэл сургалт, өдөрлөгийг Өнөр, Баянхошуу, Толгойт, Төвийн бүсчлэлээр Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн багш, нийгмийн ажилтан, эцэг, эхчүүдийн дунд зохион байгуулах;
 
?Хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх мэдээлэл, Зам тээврийн осол гэмтлийн талаарх агуулга бүхий шторкыг бэлтгэн олон нийт, эцэг эхчүүдэд хүргэх;
 
?Шар дарцаг аяны талаарх үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, хүүхдийн эрхийг хангах чиглэлээр иргэд, аж ахуйн нэгжүүдэд уриалга хүргэн хамтран ажиллахаар төлөвлөөд байна.
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.109.147)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.