Хан-Уул дүүрэгт ухаад орхисон байсан талбайг ашиглаж 240 ортой хүүхдийн цэцэрлэг байгуулна
Үйл явдал
/
2021-11-11
Хан-уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүргийн хэмжээнд тэр дундаа 1 дүгээр хороон дээр 2019 оноос эхлүүлэн шат дараатайгаар холбогдох газруудад уламжилж хууль бус газар олголт болон зориулалтын дагуу ашиглаагүй газруудын эзэмших эрхийг хууль ёсны дагуу цуцлуулж тухайн байршлуудад НОГООН БАЙГУУЛАМЖ, ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭН, УЛСЫН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬ зэрэг бүтээн байгуулалтыг хийж иргэдийн эрүүл, ая тухтай орчин нөхцөлийг бүрдүүлсээр байна.
 
? Тус байршлыг Нийслэлийн Засаг даргын 2020.04.20-ны А/531 Захирамжийн дагуу
Нийслэлийн Боловсролын газарт цэцэрлэгийн зориулалтаар эзэмших эрх олгосны дагуу Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар
Түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр "Гранд пасикал" гэх компани тендерт шалгарч гүйцэтгэхээр болсон байна.
 
? Мөн ОНХС-ийн санал асуулгаар иргэд маань хүүхдийн цэцэрлэгтэй болох саналыг удаа дараа хүргүүлж байсан тул хүсэлтийн дагуу 240 ортой хүүхдийн цэцэрлэгийн барилгын ажил удахгүй эхлэх нээ.??
 
? Иргэд оршин суугчиддаа хандаж хэлэхэд энэ ажил маань он дамжиж хийгдэх тул та бүхнийг хүлээцтэй хандаж, хамтарч ажиллахыг хүсье.
 
 
 
 
 
 
 
 
 
 

 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.188.114.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.