ШАХМАЛ ТҮЛШ өдөртөө 2630 тонн түгээгдэж байна
Үйл явдал
/
2021-11-17

Сайжруулсан шахмал түлшний нөөц бүрдүүлэлт болон мидлингийн нөөц хангалттай хэмжээнд байгаа. Өдөртөө борлуулалтын цэгт 2630 тонн түлш түгээж байна. Барьцалдуулагчийн 230 мянга гаруй тонн, шахмал түлшний 44.228 тонн нөөцтэй. Нийт борлуулалтын 550 цэгийг сайжруулсан шахмал түлшээр ханган ажиллаж байна.

Өдөр тутамд 250 машин тээвэрлэлт хийдэг. Өнгөрсөн долоо хоногт шуудайны хүрэлцээ тааруу байсан. Гэвч өнгөрсөн баасан гарагт 800 мянган шуудай оруулж ирсэн бол удахгүй нэг сая шуудай оруулж ирэхээр бэлтгэлдээ ороод байна. Тиймээс шахмалд түлшний шуудай дахин тасрахгүй боллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.18)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.