Ч.Хүрэлбаатар гишүүн БАГА ЯСТАН болж төрсөндөө харамсаж, АСА Дагвадорж мэтийн нөхдөд АДЛУУЛЖ байна, хөөрхий!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-18

Монгол Улсын Үндсэн хуульд хүнийг яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгө, нийгмийн гарал үүслээр ялгаварлан гадуурхахыг хориглосон нь бий. Энэ бол хүний эрхийн ноцтой зөрчил. Арлын Японд барилдаж АСА хэмээх нэрээр алдаршсан нэгэн бүдүүлэг бөхийн ааш авирыг монголчууд дийлэхгүй бололтой, энэ янзаараа. УИХ-ын чуулганы хуралдааны үеэр Төвбанкны Ерөнхийлөгчөөс “ХААНБАНК-ны тодорхой хувь зарагдах гэж буй талаар” лавлаж асуусан Ч.Хүрэлбаатар гишүүнийг Аса Д.Дагвадорж “Ална, тална. Муу дөрвөд п... Надад ч бас баруун монгол цус бий. Гэхдээ дөрвөд биш. Газар нутгаа ухдаг хулгайчтай үзэлцэнэ” хэмээн олон нийтийн сүлжээгээр уур бухимдлаа ил гаргаж, ёс зүйгүй авирласан байна. Дагвадорж ч “Дааганаас унаж үхдэггүй, дарвагараас болж үхдэг” гэсэн үгээр болж хуулийн хариуцлага хүлээх биз.

Тийнхүү бага ястан болж төрсөнөөрөө гадуурхагдсан Ч.Хүрэлбаатар гишүүн “Хаанбанкны хувьчлалын талаар асууж байхад АСА юун гуя гэдэг шиг гараад ирэв. Хэрвээ энэ арилжаа наймаанд Монголын улстөрчид, түүний дотор шийдвэр гаргагч нар оролцсон бол дэлхий даяараа шившиг болно. Нэг улстөрч ч юм уу, Хотын дарга гүйлээ гээд энэ бүгдийг зөвшөөрч болохгүй. Эцсийн эзэмшигч тийм амар гарч ирэхгүй" гэсэн юм. Ийнхүү хэлсэн үгээсээ болж ДӨРВӨД, БАГА ЯСТАН хэмээн бусдаар цоллуулж, хотын дарга Д.Сумъяабазар түүний дүү аархуу Д.Дагвадорж нартай дайн зарлачихсан тэрбээр их л айдастай байгаа бололтой.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.65.133)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.