Одонгийн Цогтгэрэлийг Ардчилсан намын даргад АХ НАР НЬ УУХАЙЛАН ДЭМЖЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-18

2020 оны оны УИХ-ын сонгуульд навс ялагдсан Ардчилсан нам өөдийн заяа үзэлгүй явсаар сая нэг юм ОНЦ ХУРЛАА хийж, нар харлаа. Ямартай ч нэгэн цаг үед монгол төрийн бодлогыг тодорхойлж явсан экс Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд, УИХ-ын гишүүд гээд энэ намаас түмэнд танигдаж, олонд хүндлэгдсэн цөөнгүй улстөрчид ирсэнээс харвал ХҮЧТЭЙ ХУРАЛ болжээ гэж ойлгогдохоор байна. Онц их хурлаар Одонгийн Цогтгэрэлийг намын даргад ёсчлон батламжлав. Ингэснээр амь тавьж байсан сөрөг хүчинд итгэлийн гэрэл гийж, хөл дээрээ өндийх алтан боломж олдов. Хэрхэхийг ТЭНГЭР МЭДНЭ гэдэг шиг одоо тэдний хувь заяаг ДЭЭД ШҮҮХ бүртгэж авах л үлдлээ.

Хөөгдөх нь хөөгдөж, туугдах нь туугдаж, орилж хашгирсан, олон хүн үймсэн их хурлаас 1970-аад оны төлөөлөл болсон шазруун бизнесмен, шаргуу улстөрч залуу 180 гаруй мянган гишүүнтэй, Монголын улстөрийн хоёр дахь том хүчин болсон Ардчилсан намыг удирдах бүрэн эрхтэй болчихлоо. Эрх баригч намыг дандаа 1980-аад оны залуучууд гэдгийг санах хэрэгтэй. Төр тэргүүлж, улс удирдаж байгаа хүчирхэг залуучуудын өөдөөс зөв бодлого, зарчмын шаардлага, нээлттэй шийдэл ярьж өрсөлдөх цаг хугацааны торгон ирэнд хамт суучихлаа. Түүнд амжилт хүсье. Шалих шалихгүй явган хэрүүл, хов жив, явуургүй улстөр хийж төрийн ажлыг гацаалгүй, дэмжих зүйлд нь дэмжээд хамтдаа туулах улстөрчийн бичигдээгүй хууль байдгийг дагах ёстой шүү, О.Цогтгэрэл дарга аа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.86.58)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.