Т.Доржханд гишүүний ХООЛЫГ Т.Аюурсайхан гишүүн БУЛААЖ идэх нь гэв үү?
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-11-18

Монгол Улсын Их хурлын гишүүний үндсэн үүрэг бол хууль санаачлан батлуулах. Мэдээж тэр хууль нь олон нийтийн эрх ашигт нийцсэн, зайлшгүй хөндөгдөж буй сэдэв байх ёстой. Энэ дагуу Улсын Их хурлын дэд дарга Т.Аюурсайхан гэнэтийн хууль санаачилжээ. Тэр нь наанаа жолооч нарын эрх ашгийг хамгаалж байгаа хэлбэр боловч цаад агуулгаараа МАН эрх барьж байгаа үед хувийн хэвшлийнхний ашигтай ажиллаж байгаа бүх зүйлийг хуулийн аргаар ДЭЭРЭМДЭЖ АВНА гэсэн нууц санаа байж болох. Жолоочийн хариуцлагын даатгалыг ашгийн бус, төрийн оролцоогүй, жолооч иргэдийн төлөөлөл бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд эрхлэх хуулийн төслийг УИХ-ын нэр бүхий 20 гишүүн санаачлан УИХ-ын даргад өргөн барьж, тэрчлэн холбогдох байнгын хороодоор хэлэлцүүлж эхлээд байгаа.

Аливаа зүйл хоёр талтай. Даатгалын компаниудын зүгээс ТӨР БИДНИЙ БИЗНЕСИЙГ БУЛААХ ГЭЖ БАЙНА хэмээн сүржин мэдэгдэл хийсэн. Харин хуулийн төслийг санаачлагч Т.Аюурсайханы зүгээс “Энэ бол саяхан санаачилсан хууль биш. 2015 онд намайг ШӨХТГ-ын даргаар ажиллаж байхад л ийм санал гарч байсан. Даанч богинохон хугацаанд ажилласан учраас хууль боловсруулж амжаагүй” гэсэн. Тэгэхээр нэлээд эрт л энэ асуудлыг төр өөртөө ашигтайгаар шийдчихье гэж төлөвлөж байжээ. Эсрэг талд нь Т.Доржханд гишүүн байгаа гэх. Тэрбээр “Намайг эрх ашгийн зөрчилтэй гэсэн. Би нэр төртэйгөөр явж болно. Энэ мэтээр явчихвал энэ УИХ-д  хүн үлдэхгүй. Боловсролын хуулийн төсөл дээр хувьдаа их, дээд сургуультай гишүүд оролцоод үг хэлж байгаа. Барилгын компанитай олон гишүүн бий. Ингээд бодохоор хэн ч үлдэхээргүй байгаа биз. Энэ бол хувийн хэвшлээ үгүйсгэсэн хэрэг. Яг нөгөө ЖДҮ санг хоосолсон шиг хоослох гэж байгаа юм. Үүний эсрэг тэмцэнэ ээ” гэсэн юм.

Төрөөс Нийгмийн даатгалаа л зохицуулдаг. Бусад жижиг даатгал руу орох ёсгүй гэсэн байр суурийг илэрхийлэв. Гэтэл хууль санаачлагчийн зүгээс “Т.Доржханд гишүүн хувийнхаа бизнесийг цэцэглүүлэх гэж УИХ-д орж ирээгүй. Та өргөсөн тангаргаасаа няцсан үйлдэл боллоо” гэж тодотгов. Ингэснээр төрийн нэр барьж Т.ДОРЖХАНД гишүүний хоолыг Т.Аюурсайхан нарын гишүүд БУЛААЖ АВАХ гэж байгаа дүр зураг шууд уншигдав. Халбага хоолны төлөө хаа хаанаа л тэмцэлддэг хачин чиг нийгэм юм даа!!!

Сэтгэгдэл:
Таны IP: (3.139.72.210)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.