ӨМНӨГОВЬ: Хичээл сургалтыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ
Үйл явдал
/
2021-11-18
Сургууль, цэцэрлэгийн захиргаанаас эцэг, эхчүүдээс авсан санал асуулга болон сумын ЗДТГ-аас иргэдээс цахимаар авсан тандалтын санал асуулгын олонхийн саналд тулгуурлан Даланзадгад сумын Онцгой комиссын 2021 оны 17 дугаар хуралдаанаар хичээл сургалтыг дараах байдлаар зохион байгуулахаар шийдвэрлэлээ.
 
1. Даланзадгад сумын ЕБС-ийн бага ангийн сургалтыг 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс эхлэн 5+9 буюу цахим, танхим хосолсон хэлбэрээр хичээллүүлнэ.
 
2. ЕБС-иудын хичээл сургалтын үйл ажиллагаа танхимаар орохтой холбогдуулан бага насны хүүхэд гэртээ харах хүнгүй үлдэх эрсдэлээс сэргийлж, цэцэрлэгүүд 2021 оны 11 сарын 22-ны өдрөөс танхимаар үйл ажиллагаагаа явуулах бөгөөд эцэг, эхчүүд өөрсдийн сонголтоор танхимын сургалтад хүүхдээ хамруулна.
 
2 болон 24 дүгээр цэцэрлэгүүд засварын ажил дуусангуут танхимаар үйл ажиллагаагаа явуулна.
 
Эх сурвалж: Даланзадгад сумын ЗДТГ
Сэтгэгдэл:
Таны IP: (18.223.239.65)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.