Монгол Үндэсний олимпийн хорооны Ерөнхийлөгч Найдангийн Түвшинбаяр ёс зүйн ноцтой зөрчил гаргасны улмаас үүрэгт ажлаасаа буусан. Түүний оронд Олимпийн хорооны Ерөнхийлөгчид таван хүн өрсөлдөхөөр материалаа өгсөний дотор Монгол Улсын Ерөнхийлөгч асан, Жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, МҮОХ-ны тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг, буудлгагын холбооны ерөнхийлөчг Э.Мөнх-Очир, одоогийн үүрэг гүйцэтгэгч Б.Наранбаатар нарын нэр багтсан байна. Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 30-ний өдөр болох юм.
Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хувьд Олимпйин хорооны Ерөнхийлөгчөөр асуудалгүй тодорно гэж олон нийт үзэж байгаа. Угаас спортод элэгтэй, тэрчлэн өөрийн гарын хүнээрээ энэ хороог удирдуулж байсан зэргээс нь дүгнэвэл тэр далд эзэн нь байсан гэхэд хол зөрөхгүй. Улстөрөөр оролдож Ерөнхийлөгч, бизнест хүч үзээд ТЭРБУМТАН, спортод хүч үзээд ГАВЬЯАТ ТАМИРЧИН болсон гээд түүний амьдралыг хамгийн хялбарханаар дүгнэж болох.
Улстөрийн ажлаа өгчихөөд түр амасхийсэн тэрбээр нэг хэсэг Ерөнхий сайд Л.Оюун-Эрднийн зөвлөхөөр ажиллахаар болсон тухай шуугиант мэдээлэл гарсан. Засгийн газраас уг мэдээллийг үгүйсгээгүй. Угаас Ерөнхий сайд ч “аливаа улсын олимпийн хорооны ерөнхийлөгч нь Ерөнхий сайдынхаа спортын хөгжил хариуцсан зөвлөх байх ёстой” гээд хэлчихсэн юм билээ. Тэгээр мань эрд Ардын намын даргын хажууд шигдэж, УЛСТӨР, СПОРТ ХОЁРЫГ ХОРШУУЛАХ сайхан боломж гарч ирэх нь.... За яахав. Манай улсын олимпийн хорооны нэр хүнд л өснө биз!!! Жеко хэмээх хулгар Х.Баттулга ХОНШООРТОЙ ГАР юм даа!!!
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин