Өнөөдөр /2021.11.17/ Засгийн газар өргөтгөсөн хэлбэрээр хуралдсан. Хуралдаанд аймаг, нийслэлийн Засаг дарга нар оролцсон. Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өгсөн үүрэг даалгавар биелүүлээгүй дарга нарт хариуцлага тооцож ажиллана гэж мэдэгдэв. Тодруулбал “Өгсөн үүрэг даалгаврыг биелүүлж ажиллаагүйгээс 32 хүн ажлаас халагдаад байгаа. ИНЕГ-т юу болсныг та нар сонссон л байх. “Эрдэнэс Монгол” дээр ч юу болж байгааг сонссон байх. Нэр усыг нь зарлахгүй л байгаа болохоос авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон 87 хүний хэрэг шүүхээр шийдэгдсэн байгаа шүү.
Би хэлсэн үгнийхээ хойноос тууштай явдаг хүн. Үг хэлээд мартчихдаггүй. Өгсөн үүрэг даалгавар биелүүлэхгүй бол сайд нарыг ч өөрчилнө гэдгээ хэлээд явж байгаа. Намын даргын хувьд УИХ дээр ч энэ асуудлыг ярьж болно” гэжээ
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин