Сонгинохайрхан дүүргийн ЕБС, цэцэрлэгүүд “ШАР ДАРЦАГ” аянд нэгдлээ
Үйл явдал
/
2021-11-20
Нийслэлийн хэмжээнд өрнөж буй “Шар дарцаг” аянд Сонгинохайрхан дүүргийн сургууль, цэцэрлэгүүд нэгдлээ. Тус аяны хүрээнд сургууль, цэцэрлэгийн хамт олон замын хөдөлгөөнд оролцогч хүүхдүүдийн аюулгүй байдлыг хангах, зөв дадал хэвшлийг бий болгох, хүүхдийг гэмт хэрэг зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлын хууль , дүрмийг сурталчилан таниулах нөлөөллийн ажлуудыг зохион байгуулж байна.
Тус аян нь гэрлэн дохиогүй буюу зохицуулалтгүй гарцаар зам хөндлөн гарахдаа "ШАР ДАРЦАГ" өргөж гарах дадал хэвшлийг суулгах, замын хөдөлгөөнд аюулгүй оролцоход чиглэсэн юм.
Тиймээс жолооч та шар дарцаг өргөн зам хөндлөн гарч буй явган зорчигчдод зам тавьж өгч, замын хөдөлгөөнд соёлтой оролцоорой.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.138.119.106)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.