УИХ-ын чуулганаар Кибер аюулгүй байдлын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх үеэр шинэхэн гишүүн Э.Батшугар анаахар татахуйц нэгэн зүйлийг ТЕГ-аас болон ажлын хэсгийнхэнээс тодруулсан юм. Тэрбээр
"Намайг 2013 онд би Монголбанкны дэд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед АТГ-ын ажилтан гадны тусгай үйл ажиллагаа явуулдаг байгууллага хөлслөөд миний компьютерт нэвтэрч, хакердсан. Энэ бол бол маш ноцтой, Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал шүү. Төрийн нэг байгууллага гадаадын байгууллага хөлслөөд дотоодынхоо өөр нэг байгууллага руу нэвтэрч болдог юм уу... Энэ хуульд ийм төрлйин гэмт хэргээс хамгаалах талд ямар зохицуулалт оруулсан бэ? гэв.
Ажлын хэсгийг төлөөлж ТЕГ "2013 онд төрийн мэдээллийн нэгдсэн сүлжээ хараахан байгуулагдаж дуусаагүй байсан. Тиймээс Монголбанк тагнуулын байгууллагын хамгаалалтад ороогүй байсан. Хэрвээ Гүйцэтгэх ажиллагааны шугамаар хийгдсэн бол үүнийг прокурорын байгууллагад гомдол гаргах боломжтой" гэсэн юм.
-
Өчигдөр 19 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин