Монгол Улсын 2,3 сая иргэний 4 сая орчим мэдээллийг 700 ам.долларын үнэтэйгээр худалдаалж байна гэх зар хакеруудын сайтад байршсан талаар өмнө нь мэдээлж байсан. Уг сайтын Marketing Database буюу зарын хэсэгт PieWithNothing гэх нэртэй хэрэглэгч Монгол Улсын 2,3 сая иргэний нэр, овог, утасны дугаар, и-мэйл хаяг, гэрийн хаяг, ажил, регистрийн дугаар, хэрэглэгчийн болон бусад мэдээллүүд зарж байгаа талаар бичжээ. 2019 оны есдүгээр сард элссэн уг хэрэглэгч "Хэрвээ энэ мэдээллийг худалдаж авахыг хүсвэл та над руу зурвас бичнэ үү" гэж бичсэн байв.
Энэ талаар Тагнуулын ерөнхий газрын Мэдээллийн аюулгүй байдлын газрын дарга Э.Эрдэнэ "Монгол Улсын 2.3 сая иргэний мэдээлэл алдагдсан асуудал гарсан. Уг мэдээлэл нь хакеруудын алдагдсан мэдээллийг борлуулдаг Raidforums.com гэх хар зах хэлбэрийн сайтад зарагдаж байсан. Мэдээлэл энэ оны аравдугаар сарын 6-нд анх тухайн сайт дээр тавигдсан. Энэ асуудлыг шалгахаар манайхаас ажлын хэсэг гараад ажиллаж байгаа. Мэдээллээс үзэхэд эхний ээлжид Хаанбанкны мэдээлэл болох нь дансны дугаар, ил тавигдсан мэдээллээс нь дүгнэж болохоор байна. Үүнээс цааш нарийн мэдээллийг нийтэд танилцуулах боломжгүй байгаа" гэв.
-
Өчигдөр 19 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин