Чингэлтэй дүүрэг: Зөвшөөрөлгүй барьсан гараашуудыг албадан буулгалаа
Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах, тохижилтын ажил гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Чингэлтэй дүүрэгт газар чөлөөлөлтийн ажил эрчимтэй хийгдэж байна.
Тухайлбал өнөөдөр /2021.11.24/ дүүргийн Засаг даргын Захирамжаар 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт зөвшөөрөлгүй барьсан нийт 9 бетонон болон төмөр гараашыг албадан буулгалаа.
Цаашид ч дүүргийн зүгээс явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай дотор байрлуулсан зөөврийн ТҮЦ, зөвшөөрөлгүй барьсан шат, нийтийн эзэмшлийн талбай дээр барьсан зөвшөөрөлгүй хашаа, өргөтгөл, гарааш зэргийг буулгаж иргэдэд зорчих аюулгүй зам талбай, ногоон байгууламжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.144.6.236)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Өчигдөр 19 цаг 54 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Өчигдөр 11 цаг 43 мин
-
Өчигдөр 10 цаг 14 мин
-
Өчигдөр 10 цаг 08 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Өчигдөр 11 цаг 58 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин