“Тавантолгой түлш” ХХК үндэсний үйлдвэрлэгчдээс 2 сая ширхэг ШУУДАЙ худалдан авна
Үйл явдал
/
2021-11-25

УРИЛГА ХҮРГҮҮЛЭХ ТУХАЙ

“Таван толгой түлш” ХХК нь үйлдвэрийн үйл ажиллагааг хэвийн явуулах зорилгоор нийт 2.000.000 ширхэг сайжруулсан шахмал түлш савлах 25 кг-ын шуудай нийлүүлэх сав баглаа, боодол үйлдвэрлэгч аж ахуй нэгж байгууллагыг хамтран ажиллах саналаа ирүүлэхийг урьж байна. Үүнд:

  • Аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ
  • Монголын сав баглаа, боодол үйлдвэрлэгчдийн нэгдсэн холбооны тодорхойлолт
  • Үйлдвэрийн дэлгэрэнгүй танилцуулга ирүүлэх
  • Нийлүүлэх барааны техникийн тодорхойлолт, үзүүлэлт, стандарт, зураг ирүүлэх.
  • Татварын өргүй талаар тодорхойлолт
  • Шүүхийн төрөлжсөн архивын лавлагаа ирүүлэх
  • ШШГЕГ-ын тодорхойлолт ирүүлэх
  • Харилцагч банкны зээлийн хүүгийн өргүй талаарх тодорхойлолт
  • Сүүлийн 3-н жилд /2018, 2019, 2020 онхийж гүйцэтгэсэн ажлын мэдээлэлтүүний жагсаалт.

Сонирхсон этгээд нэмэлт мэдээллийг 2021 оны 11 дүгээр сарын 30ны өдрийн 10 цаг 30 минутаас өмнө авч болох бөгөөд хамтран ажиллах саналаа Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Жигжиджавын гудамж, Эрдэнэс таван толгой ХК-ийн байр, Таван толгой түлш ХХК123 тоот Худалдан авах ажиллагааны хэлтэс хаягаар эх хувиар битүүмжилж 2021 оны 11 дүгээр сарын 30ы өдрийн 11 цаг 0минутний дотор ирүүлнэ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.22.41.212)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.