З.Цэгмэд: Насанд хүрсэн эрчүүд хөвч таслах хагалгааг ариун цэвэр сахих гэж хийлгэдэг
Үйл явдал
/
2021-11-26

Эрчүүдийн эрүүл ахуй буюу хөвч таслах мэс засал сэдвээр "Тод Каннам" Эрэгтэйчүүдийн мэс заслын төвийн эмч Г.Мөнх-Эрдэнэтэй уулзаж, зөвлөгөө авлаа.

 

-Эрэгтэй хүний бэлэг эрхтний хөвч таслах хагалгааны талаар тайлбарлавал?

-Ерөөсөө л эр бэлэг эрхтний илүү арьсыг авах мэс засал юм. Энэ мэс заслыг хийлгэснээр муу талтай зүйл огт байхгүй, дандаа сайн талтай хагалгаа юм. Хөвч таслах буюу хозлох гэж нэрлэдэг энэ хагалгааг хийлгэснээр эр бэлэг эрхтний ариун цэвэр маш сайжирна. Үзэмжийн хувьд ч харахад эвтэйхэн харагдана. Харин бэлгийн үйл ажиллагаанд өөрчлөлт орохгүй. Хөвч таслах хагалгаа хийлгэснээр эмэгтэй хүний үтрээний үрэвсэл, умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэлт болж чаддаг  гэж үздэг.

 

-Хөвч тасалснаар ямар ач холбогдолтой вэ?

-Энэ хагалгаа нь бага насанд хийхэд нөхөн үржихүйн эрхтний хэмжээнд эерэг нөлөө үзүүлэх ач холбогдолтой.  Насанд хүрэгсэд энэ хагалгааг хийх нь мөөгөнцрийн өвчин, арьс язрах, фимоз, мөөгөнцөр-бактерийн хавсарсан үрэвсэл өвчнөөс сэргийлнэ. Мөн эмэгтэйчүүдийн үтрээний үрэвсэл, хорт хавдар үүсэхээс урьдчилан сэргийлдэг учраас эмэгтэйчүүдэд ч ач холбогдолтой.

Эрэгтэй хүний эр бэлэг эрхтний урд арьсанд чийглэг орчин үүсч мөөгөнцөр-бактер дархлаа суларсан үед ихээр үржиж янз бүрийн үрэвсэлт өвчин үүсгэдэг ба энэ хөвч таслах (circumcision)  хагалгааг хийлгэснээр эдгээр өвчнөөс урьдчилан сэргийлж чаддаг ач холбогдолтой. Энэ хагалгааг хийлгэснээр түрүү булчирхайн өвчин, шээсний сүвийн үрэвсэлт өвчин, төмсөг хавдах өвчин, төмсөгний дайвар үрэвсэх өвчин, түрүү булчирхайн уутанцрын үрэвсэл, венийн судасны өргөсөл өвчнөөс урьдчилан сэргийлдэг ач холбогдолтой. Бэлгийн үйл ажиллагаа хоёр төмсөгнөөс ялгардаг эр бэлгийн гормоны үйлчлэлээр зохицуулагддаг учраас энэ хагалгаа нь бэлгийн үйл ажиллагаанд ямар ч хамааралгүй. Эр бэлэг эрхтэн хөвчрөхөд арьсны судаснууд оролцдоггүй, харин нэлээд гүнд байдаг артерийн судас оролцдог юм.

 

 

-Хөвч таслах мэс заслыг хэдэн насанд хийлгэвэл зохилтой вэ?

-Хуультай газар бол хуулиараа л болно. Эрэгтэй хүүхдийг 13 нас хүрэхээс нь өмнө хөвч таслах хагалгааг хийдэг. Яагаад гэвэл 13 наснаас эрэгтэй хүүхдийн гармон илүү хөгждөг бөгөөд түүнээс нь өмнө хийдэг. 13 наснаас өмнө хийдэг нь эрхтний хэмжээнд нөлөөлдөг.

 

-Мэс засал хийхэд өвдөлт мэдэгдэх үү?

-Хагалгаа бол нэг их мэдэгдэхгүй ш дээ. Эхний хатгалт бол шумуул хазах дайны л ордог. Тэрнээс цааш өвдөлт мэдрэгдэхүй. Хүүхэд жоохон байх тусмаа хэсгийн мэдээ алдуулалт сайн авдаг.  

 

-Хөвч тасалчихаар бэлэг эрхтэн сул болчихдог гэсэн яриа байдаг?

-Бэлэг эрхтэн хөвчрөх, чангарахтай гадна талын арьс ямар ч хамаагүй. Яагаад гэвэл хөвчрөөд ирэхээр бэлэг эрхтэн цусаар дүүрдэг. Харин бэлэг эрхтний гадна талын энэ судаснууд дүүрдэггүй, эд нар арьсаа тэжээдэг судас.

 

-Хөвч тасалсан тохиолдолд ямар гам хэдий хугацаанд барих ёстой байдаг вэ?

-Насанд хүрсэн хүн хөвч таслуулах хагалгаа хийлгээд, шарх нь эдгээгүй байхад бэлгийн ажил хийхэд цус алдах, хадвар дамжих эрсдэлтэй. Нэг сар бэлгийн ажил хийхгүй байхыг зөвлөдөг. Тогтмол боолт цэвэрлэгээ хийлгэхийг зөвлөнө. Ер нь бол гадна шархны эдгэрэлт тухайн хүний бие физилогиос шалтгаалаад дунджаар  10 хоног болоод  бүрэн эдгэрдэг.

 

-Эрхтэн томруулах ажиллагааны талаар?

-Ази хүмүүсийн бэлэг эрхтэн жижгэвтэр байдаг гэж судлагдсан байдаг. Үүнтэй  холбоотойгоор бэлэг эрхтэнг бүдүүрүүлж урт болгох олон төрлийн арга байдаг. Манай эмнэлгийн хувьд бусад орны жишгээр хиймэл махаар ороож томруулах, хувь хүний өөхийг ашиглаж бэлэг эрхтэнд шахах ажилбар, мөн   цагираг, Т-имплант  суулгац зэрэг гадны биет мэс заслаар хийсэн ч үйл ажиллагаа нь хэвийн байдаг онцлогтой. Харин вазелин, нүдний гель зэргийг томруулах зорилгоор шахаж огт болохгүй. Учир нь халдвар орох аюултай, шимэгддэггүй, нарийн судаснуудыг дарж үхжил үүсгэдэг. Мөн хатуурч яваандаа хагарч хүндрэл гардаг  Зарим хүмүүс эрт дур ханах өвчнөө эмчлэхэд хөвч таслах хагалгаа тус болдог гэж андуурдаг. Энэ өвчин мэдрэлийн ширхгийн хэт мэдрэг байдал үүссэнээс болдог учраас хэт хурдан дур тавих мэс заслаар  эмчлэгддэг.

 

 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.177.204)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.