Хан-Уул дүүргийн Иргэдийн спортын ИХ НААДАМ өндөрлөлөө
Үйл явдал
/
2021-11-30
Хан-Уул дүүргийн Засаг даргын нэрэмжит дүүргийн Иргэдийн спортын IX их наадмын нээлтийн ажиллагаа өнөөдөр буюу 2021 оны 11 сарын 27-ны өдөр дүүргийн Спортын ордонд амжилттай болж өндөрлөлөө. Спортын их наадмын нээлтийн ажиллагаанд дүүргийн 21 хорооны спортлог иргэдийн төлөөлөл оролцлоо.
 
✅Коронавирусын /ковид-19/ цар тахлын үед авч хэрэгжүүлж буй нийслэл, дүүргийн Онцгой комиссын шийдвэрийг даган хэрэгжүүлж халдвар хамгааллын дэглэмийг сахин, заалны цэвэрлэгээ үйлчилгээ ариутгалыг хийн, спорт заалны 50%-ийн дүүргэлттэйгээр иргэдийн наадмаа зохион байгуулж оролцогчдоос вакцины бүрэн тунд /III тун/ хамрагдсан байх шаардлагыг тавин хэрэгжүүлэн ажиллаж байна.
 
✅11 дүгээр сарын 27-28-ны өдрүүдэд дүүргийн Иргэдийн наадмын Сагсан бөмбөгийн тэмцээнийг зохион байгуулж 11 хорооны 200 гаруй иргэд хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдөх юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (52.14.134.130)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.