Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр “НОГООН ЗЭЭЛ” үйлчилгээг таниулах өдөрлөг боллоо
Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газар, Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Хас банктай хамтран агаарын бохирдлыг бууруулах, гэр байшин сууцны дулаан алдагдал, дулаалга, дулаан халаалтын техник технологийн шийдэл, эрчим хүчний хэмнэлттэй хэрэглээ, шинэ санал санаачилгыг нэвтрүүлэх “Ногоон зээл” үйлчилгээг таниулах өдөрлөгийг /2021.11.17/ өнөөдөр зохион байгууллаа.
Тус арга хэмжээнд гэр хорооллын 36 хорооны олон нийтийн байцаагч, хэсгийн ахлагч, орон тооны бус гэрээт ажилтнууд оролцлоо. Энэ үеэр Хас банктай хамтран ажилладаг нийлүүлэгч байгууллагын төлөөллүүд цахилгаан болон бусад халаагуур, байшингийн дулаалга, эко жорлон, зэрэг “Ногоон Зээл”-ийн үйлчилгээгээр авах боломжтой бүтээгдэхүүнийг танилцуулан, зөвлөгөө мэдээлэл өглөө.
-Иргэн та ногоон зээлийн үйлчилгээнд хамрагдахыг хүсвэл Хас банкны /1800-1888/ дугаарт
-Гэрийн дулаан алдагдлаа хэмжүүлэх бол “Дулаан шийдэл” төслийн /7505-2000/ дугаарт холбогдоорой.
ДУЛААН ШИЙДЭЛ-ЭКО ХЭРЭГЛЭЭ
Сэтгэгдэл:
Таны IP: (3.135.184.124)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
Уржигдар 19 цаг 54 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин
-
Уржигдар 11 цаг 43 мин
-
Уржигдар 10 цаг 14 мин
-
Уржигдар 10 цаг 08 мин
-
Уржигдар 11 цаг 58 мин