Чингэлтэй дүүргийн 14-р хороонд 145-р сургууль, 277-р цэцэрлэг ашиглалтад орлоо
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-02
Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт сургууль, цэцэрлэгийн хүрэлцээ хангамжийг сайжруулах зорилгоор 2017 оны 05 дугаар сараас эхлэн 20 айлын 9000м2 газрыг улсын төсвөөр чөлөөлж 2018 оны 10 дугаар сард уг барилгын ажил эхэлж байсан. Улмаар өнөөдөр Нийслэлийн Ерөнхий боловсролын 145 дугаар сургууль, Нийслэлийн 277 дугаар цэцэрлэгийн цогцолбор байрны нээлт боллоо.
 
Сургууль цэцэрлэгийн нээлтийн ажиллагаанд Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Мөнхбат, НИТХ-ын төлөөлөгч, Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл, НИТХ-ын төлөөлөгч, Геодези Усны Барилга Байгууламжийн Газрын дарга Л.Ариунтуяа, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ч.Болормаа, Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны Засаг дарга Н.Доржпүрэв болон тус сургууль, цэцэрлэгийн эрхлэгч, захирал иргэд оролцлоо.
Чингэлтэй дүүргийн 14-р хорооны хүүхдүүд саруулхан, цэвэрхэн, тохилог орчинд сурч боловсрох боломжтой боллоо. 145 дугаар сургууль нь 180 хүүхдийн суудалтай 6 анги танхим, спорт заал, халуун хоол үйлдвэрлэл явуулах стандартын гал тогоо болон 20 багш, ажилтан албан хаагчтай. 277 дугаар цэцэрлэг нь 120 хүүхдийн хүчин чадалтай 5 бүлэг, гал тогоо, урлаг заал, 21 ажилтан албан хаагчтайгаар үйл ажиллагаагаа эхэлж сурагч бяцхан шавь нараа хүлээн авч үйл ажиллагаагаа эхлүүллээ.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.15.144.162)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.