СХД: Зах, худалдааны төвүүд дээр харьяалал харгалзахгүйгээр иргэдийг дархлаажуулалтын нэмэлт тунд хамруулж байна
Үйл явдал
/
2021-12-03
Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын суурин 47 болон явуулын цэгүүд иргэдийг “Covid-19” халдварын эсрэг дархлаажуулалтын нэмэлт III тунд өдөр бүр хамруулж байна. Тодруулбал, 43 хорооны иргэний танхим, Драгон, Жанцан, Тунгалаг худалдааны төвүүд дээр суурин болон түр цэг ажиллаж байгаа юм. Хороодын иргэний танхимд тус хороодын оршин суугчдыг хүлээн авч байна.
 
Харин зах худалдааны төвүүдийн түр цэг нь тухайн төвийн ажилтнуудад төдийгүй иргэдэд үйлчлэх зорилготой юм. Ингэснээр үйлчилгээ иргэдэд ойртож, ажлынхаа зав зайгаар бус, худалдаа үйлчилгээ авах зуураа дархлаажуулалтад хамрагдах боломж бүрдэж байна.
 
Суурин болон түр цэгүүд нь арванхоёрдугаар сарын 31-ний өдрийг хүртэл 09:00-20:00 цагийн хооронд иргэдийг дархлаажуулалтад хамруулна. Мөн явуулын баг аж ахуйн нэгж, байгууллага хамт олны хүсэлтээр албан байгууллагууд дээр очиж, дархлаажуулалтад хамруулж байна. Тиймээс та бүхэн өөрт хамгийн ойр дархлаажуулалтын цэгт очиж нэмэлт тундаа хамрагдаарай.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.191.134)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.