Н.Учрал: Тэд биднээс давуу эрх хүсдэггүй, зөвхөн тэгш эрх л хүсдэг юм
Үйл явдал
/
2021-12-05
Өнөөдөр бол Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр. Миний бие өөрийн санаачилга, хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүрэгт байгуулсан "Тэмүүжингийн Андууд" тусгай хэрэгцээт цэцэрлэгт өнөөдрийн байдлаар 90 орчим хүүхэд ямар ч үнэ төлбөргүйгээр хамрагдаж байна. Өмнө хамрагдаж байсан хүүхдүүд нь маань сэргээн засэх эмчилгээнд тогтмол хамрагдаж чамгүй эерэг үр дүн гарсанд урамтай, баяртай байдаг.
 
Мөн ээжүүд нь ч эндээ ажиллаж, хүүхдээ асрангаа өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжийг нээж өгсөн. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй айлын аль нэг гишүүн заавал гэртээ байж хүүхдээ асран, ажиллаж хөдөлмөрлөх боломжгүй хүнд нөхцөлд байдаг.
 
Тэд бусад хүүхдүүдтэй нэгэн адил сурч хүмүүжих, боловсрол эзэмших эрхтэй, ээж аав нь ч мөн ажил хөдөлмөр эрхлэх эрхтэй. Цаашид Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргүүдэд "Тусгай хэрэгцээт, сэргээн засах цэцэрлэг"-үүд баригдаж байгааг дуулгахад таатай байна.
 
Жич: Тэдний эрхийг хүндэтгэхийн тулд хүүхдүүдтэйгээ авахуулсан зургаа оруулахыг хүссэнгүй. Тэдний зургийг элдэв нэр томъёоны дор олон нийтэд дэлгэх нь өөрөө маш том эрхийн зөрчил. Ер нь бол "Хөгжлийн бэрхшээлтэй" гэж нэрлэж "Тусгай хэрэгцээт" сургууль, цэцэрлэгт тусгайлан хамруулж байгаа нь ч тэдний эрхийг зөрчиж, ялгаварлаж буй үйлдэл байж болох талтай.
 
Тэд биднээс давуу эрх хүсээгүй, зөвхөн эрх тэгш байхыг л хүсдэг юм уг нь...
Сэтгэгдэл:
Таны IP: (18.191.60.249)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.