Монгол улсад Санхүүгийн алба үүсэж хөгжсөний 110 жилийн ой тохиож байна
Өмнөговь аймагт төрийн сан хөмрөгийг тооцон хянаж, хадгалан арвижуулагч, эдийн засаг, нийгмийн хөгжлийг тодорхойлогч, нягтлан бодогч санхүүч, эдийн засагч мэргэжилтэй боловсон хүчин 300 гаруй байна.
Газрын доорх эрдэс баялгаа эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн төсвийн орлогын бааз суурь жилээс жилд нэмэгдэж ирсний нэг илрэл нь 2006 оноос хойш аймаг өөрийгөө бүрэн санхүүжүүлж, улсын төсөвт орлого төвлөрүүлж байгаа явдал юм.
2006 онд орон нутгийн төсөвт 4,2 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, улсын төсөвт анх удаа 2.0 тэрбум төгрөг төвлөрүүлж байсан бол 2021 онд орон нутгийн төсвийн орлого 175.7 тэрбумд хүрч, улсын төсөвт 78.3 тэрбум төгрөг, 2022 онд 258.7 тэрбум төгрөг төвлөрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Өнөөдөр түүхэн ойгоо санхүүгийн салбарын хамт олон өргөн хүрээнд тэмдэглэн өнгөрүүлж байгаа бөгөөд үр бүтээлтэй ажилласан хүмүүст төрийн дээд шагнал болон салбарын, аймаг орон нутгийн шагнал гардууллаа.
Улс орон, аймаг орон нутгийнхаа эдийн засгийн шинэчлэл, хөгжлийн цаашдын зорилтуудыг шийдвэрлэхэд бүртгэл, санхүү, эдийн засгийн ажилтнууд та бүхний хүлээх үүрэг, үүрэх ачаа, бүтээлч идэвхтэй хандлага илүү чухал юм.
Та бүхэндээ ойн баярын мэнд дэвшүүлье.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.153.232)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
21 цаг 17 мин
-
23 цаг 45 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
21 цаг 17 мин