“Морин хуур" 33, 34 наадмын гала тоглолт, шагнал гардуулах ёслол болно
Үйл явдал
/
2021-12-05
Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооноос оны шилдэг дуу шалгаруулах "Морин хуур - 33" удаагийн наадмын сүүлийн шатны шалгаруулалт, "Морин хуур - 34" дэх удаагийн наадмын эхний шатны шалгаруулалтыг 2021 оны 12 дугаар сарын 05 ний өдөр 14.00 цагаас батлагдсан удирдамжийн хүрээнд онлайн хэлбэрээр зохион явуулна.
Шалгаруулалтын үйл ажиллагааг оролцогчдод ил тод, нээлтэй байлгах зорилгоор Монголын Хөгжмийн Зохиолчдын Холбооны фэйж хуудсаар шууд дамжуулж дүнгүүдийг танилцуулах юм.  Мөн "Морин хуур" 34 наадмын гала тоглолт, шагнал гардуулах ёслол 2021 оны 12 дугаарын сарын 12 ний өдөр 15.00 цагт Төв аймгийн "Монгол туургатан" театрт зохион байгуулагдах бөгөөд уг тоглолтын үеэр өмнөх онд зохион байгуулагдсан боловч Ковид цар тахлын улмаас хойшлогдсон "Морин хуур" 33 наадмын шилдэгүүдийн шагналыг гардуулна.

 

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.123.126)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.