Ерөнхийлөгчийн нэрэмжит хөтөлбөрт СОНГИНОХАЙРХАН дүүргийн 32 сурагч шалгарлаа
Үйл явдал
/
2021-12-08
Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит “XXI зууны Монголын ирээдүй-2100 оюутан” хөтөлбөрт хамрагдах болзлыг Сонгинохайрхан дүүргийн 32 сурагч хангалаа.
Тус хөтөлбөрт 330 сум, Нийслэлийн хороодоос тус бүр нэг шилдэг сурагчийг шалгаруулж, дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцуулахаар болсон бөгөөд хөтөлбөрт хамрагдах болзол хангагдсан сурагчдын нэрсийг өчигдөр /2021.12.06/ зарласан билээ.
Тодруулбал, Ерөнхий боловсролын 42, 65, 9, 67, 104, 76, 105, 62, 121, 106, 124, 122, Лаборатори Ирээдүй ЕБЦС, Лаборатори 12-р сургуулийн сурагчид хэд, хэдэн болзлыг ханган, шалгарлаа.
Болзол хангасан суралцагчид төрийн өмчийн их, дээд сургуулийн бэлтгэл хөтөлбөрт элсэн суралцаж, ерөнхий эрдмийн болон гадаад хэлний бэлтгэл хийх юм. Мөн бэлтгэл хөтөлбөрийг амжилттай төгссөн сурагчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, бэлтгэл хөтөлбөрийн сурлагын амжилтын дүнгээр тэтгэлгийн төрлийг хуваарилна.
Хүүхдүүдийг ерөнхий эрдмийн болон гадаад хэлний хичээлээр бэлтгэхээс гадна харилцааны чадвар, албан бичгийн чадвар, суралцах орны соёл, нийгмийн хариуцлага, олон нийтийн ажил зэрэгт сурган бэлтгэх талаар хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хэсгийнхэн мэдэгдлээ.
“Илгээлт – 2100” хөтөлбөрийн болзол хангасан нийт суралцагчид даа баяр хүргэж, сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсье.
Зургийн тодорхойлолт алга байна.
 
 
 
95
 
19 удаа хуваалцсан
 
Таалагдлаа
 
 
 
Сэтгэгдэл
 
 
Хуваалцах
 
 
 
Таны зар бусад хэрэглэгчдэд 
Сэтгэгдэл:
Таны IP: (3.147.49.19)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.