Зөвлөхүүдийн чуулган 2021 оны 12 дугаар сарын 10-нд болно
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-09

Аливаа бизнест амжилт гаргахын хамгийн чухал холбоо нь мэргэжлийн зөвлөгөө байдаг. Тэгвэл Монгол Улсын Засийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг дунд үйлдвэрийн газартай хамтран Монголын менежментийн зөвлөхүүдийн институт (ММЗИ) -ээс жил бүр зохиодог “Зөвлөхүүдийн чуулган” буюу ConsultCon2021 арванхоёрдугаар сарын 09-нд цахим хэлбэрээр зохион байгуулагдахаар болоод байна. Энэхүү чуулганд зөвлөх үйлчилгээний сүүлийн үеийн чиг хандлага, мэргэжлийн гэрчилгээжүүлэлтийн ач холбогдол, хамтран ажиллах боломжуудын талаар дэлгэрэнгүй ярилцахаар төлөвлөжээ.

Мөн Монголын шилдэг зөвлөхүүд чуулж, салбарынхаа өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, хөгжлийн чиг баримжаагаа тодорхойлох, олон улсын туршлагаас суралцахын зэрэгцээ бизнесийн байгууллага, олон нийтэд менежментийн зөвлөх үйлчилгээний ач холбогдлыг таниулан сурталчлах, зөвлөх компаниудыг зах зээлтэй холбох зорилготой аж. Арга хэмжээнд АНУ, Сингапур зэрэг улсаас зөвлөхүүд илтгэл тавих бөгөөд роботын зөвлөх үйлчилгээний талаар өгүүлэх сонирхолтой илтгэл ч бий. Үдээс өмнөх хэсэг нь зөвлөхүүдэд чиглэсэн бол үдээс хойш компаниудад зориулж зөвлөх үйлчилгээг бизнестээ хэрхэн үр дүнтэй ашиглах талаар ярилцана. ConsultCon2021 арга хэмжээг ММЗИ болон Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар (ЖДҮГ), Европын сэргээн босголт хөгжлийн банк (ЕСБХБ), “Хөгжлийн шийдэл” ТББ-тай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог. Энэ ч утгаараа төрийн байгууллагуудтай хамтран ажиллах боломж, сувгуудтай нэгдсэн байдлаар танилцуулах орон зайг ч бий болгохоор зорьж байгаа аж.

Сэтгэгдэл:
Таны IP: (18.189.143.150)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.