Д.Амарбаясгалан МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ДӨРӨВ ДЭХ удаагаа улиран сонгогдлоо
Үйл явдал
/
2021-12-09

МАН-ын 30 дахь Их хурал "Улаанбаатар палас"-т хоёр өдөр болж өндөрлөсөн бол өнөөдөр Бага хурал нь Тусгаар тогтнолын ордонд болж байна. 

Хуралдаанаар  МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс Д.Амарбаясгаланг Ерөнхий нарийн бичгийн даргад дахин нэр дэвшүүлжээ.  Улмаар Бага хурлын гишүүдийн 100 хувийн саналаар Д.Амарбаясгаланг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар дөрөв дэх удаагаа сонгосон байна. МАН-ын 30 дахь Их хурлын дараа Бага хурлын гишүүдээ сонгосон бөгөөд өнөөдөр ийнхүү анхдугаар хуралдаанаа хийж байгаа нь энэ юм. 

Сэтгэгдэл:
Таны IP: (18.116.118.214)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.