НҮБ-ын шийдвэрээр 1981 оноос 12 дугаар сарын 3-ны өдрийг дэлхийн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэж эхэлжээ. Монгол Улсын хүн амын 3.3 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлдэг, тэдний 11.6 хувь нь 0-18 насны хүүхэд байна.
Сайн сайхныг санхүүжүүлэгч Голомт банк иргэдийн тэгш эрхийг хангахад анхаарч ажилладаг бөгөөд ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах эрхийг хангах чиглэлээр тодорхой ажлууд хийсээр байна. Тухайлбал, Голомт банкны хамт олон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн 116 дугаар сургууль болон оюуны бэрхшээлтэй хүүхдүүдийн 25 дугаар сургуульд тус тус мэдээллийн технологийн хичээлийн танхимыг бүрэн засварлаж, холбогдох тоног төхөөрөмж хандивласан билээ. Мөн “Орбит рийдер” буюу цахим брайл төхөөрөмжийг 116 дугаар сургуульд хандивласнаар тусгай хэрэгцээт боловсролын сургалтын системд анх удаа монгол хэлтэй брайл төхөөрөмж нэвтрүүлсэн түүхэн алхам болсон. Улмаар харааны бэрхшээлтэй хүүхдүүд цахим брайл төхөөрөмжийг ашиглан компьютер, интернэтийн программуудыг бусдын тусламжгүйгээр, яг л энгийн хүмүүс шиг ашиглан сурч, хөгжих, цаашлаад жирийн сургуульд ч суралцах боломж бүрдсэн юм. Түүнчлэн 25 дугаар сургуулийг ухаалаг самбартай болгосноор оюуны бэрхшээлтэй хүүхдүүд харах мэдрэмжээрээ дамжуулан илүү амжилттай сурах боломжтой болсон билээ.
Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст учирдаг гол саад бол бидний хандлага. Тэднийг энгийн хүмүүсээс дутуу хэмээх буруу ойлголтоос үүдэн сурч боловсрох, ажил хөдөлмөр эрхлэхэд нь нийгэм өөрөө саад учруулдаг байна. Тиймээс хандлагаа өөрчилье, ялгаатай байдал бол тэднийг ялгаварлах шалтгаан биш. Та бүхэндээ “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр”-ийн мэнд хүргэе.
-
19 цаг 19 мин
-
20 цаг 48 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин