Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн тэргүүтэй төлөөлөгчид Унгар улсад ажиллаж байна.
Унгар Улсын Будапешт хотноо 2021 оны 11 дүгээр сарын 29-нөөс 12 дугаар сарын 02-ны өдөр “Планет Будапешт 2021” хөдөө аж ахуйн өндөр дээд хэмжээний чуулга уулзалт болсон бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн Монгол Улсыг төлөөлөн оролцлоо. Чуулга уулзалтын үеэр зохион байгуулсан үзэсгэлэнд төлөөлөгчид зочилж, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь олон улсын стандарт, техник, технологийн дэвшилтэй танилцаж, Унгарын хөдөө аж ахуй, байгаль орчны салбарт үйл ажиллагаа явуулдаг хэд хэдэн компаниудын төлөөлөлтэй уулзаж туршлага судлав.
Тус айлчлалын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төлөөлөгчид Унгар Улсын Хөдөө аж ахуйн яам, Гадаад хэрэг, худалдааны яамны холбогдох албан тушаалтнуудтай хоёр талын уулзалт хийж хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбар дахь хамтын ажиллагааны асуудлаар санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тохирсон юм.
-
18 цаг 28 мин
-
19 цаг 57 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 12 цаг 14 мин
-
Уржигдар 12 цаг 11 мин
-
Уржигдар 12 цаг 07 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 19 цаг 13 мин
-
Уржигдар 12 цаг 05 мин
-
Уржигдар 16 цаг 46 мин
-
Уржигдар 18 цаг 22 мин