Газрын даргын зөвлөлийн хурлыг хагас сар тутамд зохион байгуулж эрүүл мэндийн даатгалтай холбоотой цаг үеийн асуудлуудыг удирдлагын түвшинд хэлэлцэж, холбогдох чиглэлүүдэд үүрэг, даалгавар өгч, шийдвэр гарган ажилладаг.
Хурлыг ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн удирдан явуулж, дөрвөн асуудлын хүрээнд зөвлөлийн гишүүдтэй хуралдлаа. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журмын төслийн танилцуулах болон ЭМДЕГ-ын нийт газар, хэлтсүүдийн дунд зохион байгуулсан “Сайн туршлага” аяны үр дүнг хэлэлцэж, шинээр хэрэгжүүлэх санал, санаачлагуудыг шалгарууллаа.
Үргэлжлүүлэн газар, хэлтэс, аймаг, дүүрэг дэх ЭМДХ-ийн албан хаагчдын чиг үүрэг, гүйцэтгэлийн хэрэгжилттэй танилцаж, ажлын үр дүнд үнэлэлт, дүгнэлт өгч, цаашид авч, хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцлээ.