ӨМНӨГОВЬ: Олон улсын чанарын менежментийн iso9001:2015 стандартын гэрчилгээг хадгалан үлдэж чадлаа
Үйл явдал
/
2021-12-02
Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны “Нутгийн хишиг” хөтөлбөрийн “Төр хувийн хэвшлийн байгууллагуудад олон улсын стандартуудыг үе шаттайгаар нэвтрүүлж, үйлчилгээний чанар хүртээмж, бүтээмжийг тасралтгүй сайжруулна.” зорилтын хүрээнд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, сумдын Засаг даргын Тамгын газруудын үйл ажиллагаанд олон улсын стандартын тогтолцоог нэвтрүүлэн хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна.
Энэ хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газарт Олон улсын чанарын менежментийн ISO9001:2015 стандартын магадлан аудит-1 нь 2021 оны 11 сарын 29-30-ны өдрүүдэд зохион байгуулагдаж, аймгийн Засаг даргын Тамгын газар нь стандартын гэрчилгээгээ цаашид хүчинтэй хэвээр хадгалан үлдэж чадлаа.
Аймгийн хэмжээнд Мандал-Овоо, Сэврэй, Манлай сумд нь стандартын тогтолцоог нэвтрүүлэх ажлыг манлайлан ажиллаж байна.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Сэтгэгдэл:
Таны IP: (18.222.182.66)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.