УЛСТӨРЧ.МН САЙТ “Би хариуцлагатай аав ээж” уралдаанд ТЭРГҮҮН БАЙР ЭЗЭЛЛЭЭ
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-14

Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хүүхэд гэр бүл, залуучуудын газраас зохиоy байгуулсан “Би хариуцлагатай аав ээж” аяны хүрээнд хэвлэл мэдээллийн байгууллага сонин сайтуудын дунд нийтлэлийн төрлөөр, телевиз видео агентлагууд болон их дээд сургуулиудын оюутнуудын  видео шторкны уралдаан зарласан юм. Тус уралдаанд "Улстөрч агентлаг"-ийн хамт олны бүтээсэн видео контент төрөлд тэргүүн байранд шалгарч өнөөдөр шагналаа гардаж авлаа. Энэ төрөлд хоёрдугаар байрт “Movie Box” сувгийн бүтээл шалгарсан байна.

 

Их дээд сургуулийн оюутнуудын дунд зарласан уралдаанд нэгдүгээр байрыг СУИС-ын РТМУС-ийн оюутан М.Цэвээндорж нар, Хоёрдугаар байрт ОУ –ын Улаанбаатар их сургуулийн оюутан Э.Буянбилэг, гуравдугаар байрт СУИС-ын РТМУС-ийн оюутан Б.Онцгойбаяр нарын бүтээл шалгарсан байна.

Нийгэмд үйлдэгдэж буй хүний эрхийн зөрчил, гэмт хэргүүдээс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн тухай хуулийг сурталчилах зорилгоор дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгуулсан “Би хариуцлагатай аав ээж” аяныг энэ жил “Би хариуцлагатай аав”, “Би хариуцлагатай ээж”, “Гэр дүүрэн хайр”, “Хайраа бусдад харамгүй түгээе”, “Хүчирхийллийг тэвчдэггүй хүн бай” гэх таван сэдвийн хүрээнд хэвлэл мэдээллийн салбар, их дээд сургууль, эцэг эхчүүдийн дунд зохион байгуулсан байна.

“Хүн бүхэн хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэтгэж, санаа бодлоо солилцож, ойлгож чадвал бид, бидний үр хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амьдарч чадна. Ийм нийгмийн байгуулахын тулд хэлвэл мэдээллийн байгууллагын үүрэг оролцоо чухал. Та бүхний хөндсөн сэдэв өргөн цар хүрээг хамрахаас гадна, бусдад зөв үлгэрлэл үзүүлж чадлаа. Цаашдаа хамтран ажиллахад бид бүхэн бэлэн байна. өндөр амжилт хүсье” хэмээн НЗД-ын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн хүүхэд, гэр бүл, залуучуудын газрын Гэр бүлийн хэлтсийн дарга Ц.Гэрэлтуяа шагнал гардуулахдаа онцоллоо.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.32.1)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.