3,1 их наядын ӨРТЭЙ, ДАМПУУРАХ гэж байгаа ХӨГЖЛИЙН БАНК оффис болон авто зогсоолоо 113 саяар ДААТГУУЛНА!!!
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-15

Монгол Улсын Засгийн газрын гол мөнгөний эх үүсвэр болсон ХӨГЖЛИЙН БАНК дампуурлын эрмэгт тулчихсан гэдгийг салбарын сайд Б.Жавхлан МЭДЭГДСЭН. Тэрбээр “оны нэгдүгээр сараас хойш Хөгжлийн банк нэг ч зээл олгоогүй. Тус банкны нийт зээлийн үлдэгдэл гурван  их наяд төгрөг байгаагаас нэг их наяд төгрөг нь чанаргүй зээл. Иймд шинэ зээл өгөх чадамжгүй.  Банк татан буугдах хэмжээнд хүрч болзошгүй” гэж байв.

Дампуурах дөхсөн энэ банкны удирдлагууд саяхан олон улсын аудитын байгууллагаар аудитын дүгнэлт гаргуулна хэмээн 330 орчим сая төгрөгийн тендер зарласан бол 113 сая төгрөгөөр “ҮЛ ХӨДЛӨХ ХӨРӨНГӨ, ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙН ДААТГАЛ”-ын тендер зарлажээ!!!

Тус банк 2016 онд ашиглалтад орсон 26 тэрбум, 955 сая, 496 мянган төгрөгөөр үнэлэгдэх 3240 м2 талбай бүхий байр, 775 сая 510 мянга, 204 мянган төгрөгийн үнэ бүхий 163,1м2 автозогсоол 2020 онд ашиглалтад орсон 168 сая төгрөгөөр үнэлэгдэх зарим багаж төхөөрөмжийг даатгалд хамруулах тендер зарласан байна.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.145.89.181)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.