С.Ганбаатар: Ерөнхийлөгч Х.Баттулга Монголынхоо төлөө байсан учраас РИО-ТИНТО буулт хийсэн. Түүний ГАВЬЯА
З.Батхуяг
Үйл явдал
/
2021-12-15

Монгол Улсын Засгийн газраас удаа дараагийн уулзалт, гэрээ хэлцэл хийсний үр дүнд Рио-Тинто компани Монголын талд буулт хийж улмаар 34 хувийг эзэмшигч талын өр төлбөрийг чөлөөлсөн, ДУБАЙН ГЭРЭЭГ ЦУЦЛАСАН зэрэг таван саналыг хүлээн зөвшөөрсөн захидлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд хаяглан ирүүлсэн нь олны анхаарлын төвд хүрэв. Засгийн газарт ийм мэдээ ирэх хүртэлх хамаг чухал ажлыг хийсэн хүн нь харин Баянхонгорт чимээгүй явж байна.

Өлсгөлөн зарлаж, суулт хийн байж сөрөг нэхэмжлэл гаргуулсан хүн бол УИХ-ын гишүүн С.Ганбаатар. Тэрбээр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгийн хамт Баянхонгор аймагт томилолттой яваа. Түүнийг Баянхонгор аймгийн төвд ажиллах үеэр нь Баянхонгор лайв сайтын сэтгүүлч Д.Занданбал “Рио-Тинтой компани буулт хийсэн” талаарх мэдээллийг дамжуулахад тэрбээр

“Баянхонгорчууд яллаа. Баянхонгорын гаралтай нэг гишүүн тэмцэх нь чухал биш. Яг тэмцэл дээрээ тулбал Баянхонгор нутгаас гаралтай Ерөнхийлөгч Х.Баттулгын гавьяа шүү. Тамга барьсан хүн эх орныхоо төлөө байна гэдэг ямар гоё юм бэ. Өмнөх Ерөнхийлөгч нар өөдүй урвагч нар байсан. Би Рио-Тинтотой тэмцэхээс илүү Рио-Тинтогийн гар хөл болсон Монголын эрх баригчидтай тэмцэх нь мах зулгаасан ЯДАРГААТАЙ АЖИЛ байсан. Баянхонгороос гарсан Монголын Ерөнхийлөгч Монголынхоо төлөө байсан учраас л РИО-ТИНТО буулт хийсэн гэж бодож байна” гэлээ.

Сэтгэгдэл:
Таны IP: (3.133.136.95)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.