Шинэ хэв маягийг Монголд нутагшуулсанд баярлалаа, СU
Үйл явдал
/
2021-12-16

“Сайн байна уу, CU-д тавтай морил” хэмээн мэндчилж угтдаг найрсаг хамт олонтой Монголчууд танилцаад хэдийнээ гурван жил өнгөрчээ. Цоо шинэ соёл, хандлага, төвлөрсөн үйлчилгээг Монголд амжилттай нутагшуулж байгаа СU энэ өдрүүдэд хөгжлийн дараагийн шат руу орж буйгаа зарлалаа. Өөрөөр хэлбэл СU хөрөнгийн зах зээл дээр IPO гаргаж буй юм. Энэ нь өдөр бүр үйлчлүүлдэг дэлгүүрийнхээ эзэн нь болж, хувь эзэмшиж, ногдол ашиг хүртэх боломж Монгол хүн бүрт нээгдлээ гэсэн үг.

“Таны амьдралын шинэ хэв маяг” уриатай CU Монгол Улсын сүлжээ дэлгүүрийн салбарт шинэ хандлага, шинэ стандартыг нэвтрүүлж чадсан. Хүртээмжтэй, шинэлэг, чин сэтгэлийн найрсаг үйлчилгээ, хялбар шийдлүүд нь CU-ийн маш том давуу тал юм.

 

 

Халуун хоол, кофегоор түргэн шуурхай үйлчилдэг, нэг цэгээс бүх хэрэгцээт үйлчилгээг авах боломжтой, хог хаягдлыг стандартын дагуу ангилан хаях соёлыг нийтэд түгээдэг, байгальд ээлтэй материалаар сав, баглаа боодлоо хийдэг, хамгийн гол нь олон салбартай, 24 цагийн үйлчилгээтэй гээд энэ сүлжээ дэлгүүрт давуу тал их бий. Хэдхэн жилийн өмнөхтэй харьцуулахад бид худалдаа, үйлчилгээний соёл, стандарт гэдэг зүйлийг ийнхүү мэдрээд эхэлжээ. Тиймээс л  “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компанийнхан БНСУ-ын СU брэндийн франчайзыг сонгон Монголдоо нэвтрүүлсэн байна.

“Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн  гүйцэтгэх захирал Г.Чинзориг:

Манайхны дунд нэг буруу ойлголт байдаг нь франчайз бизнесийг шууд гаднын компани эх оронд маань ирээд бизнес эрхлээд, олсон ашиг орлогоо гадагшаа шууд гаргаад байдаг гэж ойлгодог. Энэ бол маш ташаа ойлголт. Манай компани бол 91% Монголын хөрөнгө оруулалттай, Монгол компани. Бид Монголдоо үнэ цэн бүтээж, дэлхийн бизнесийн туршлагыг суралцаж, бизнесийн хурдаа илүү нэмэгдүүлж, олон улсын туршлагаас суралцаж залуусынхаа оюунд хөрөнгө оруулж, олон улсын стандартад нийцсэн үйлчилгээг эх орондоо нэвтрүүлдэг.

Зөвхөн дэлгүүрт ажиллаж буй хүмүүсээс гадна хоол үйлдвэрлэл, түгээлтийн төгс систем ажиллаж байж конвиниенс дэлгүүрүүд оршин тогтнодог. CU ч мөн адил энэ бүхнийг Монголдоо нэвтрүүлсэн бөгөөд өдгөө 1300 орчим ажилтантай болсон байна. Олон улсын стандартыг хангасан шинэлэг, шуурхай үйлчилгээг нэвтрүүлэхийн тулд хөрөнгө оруулалтад ч маш их мөнгө зарцуулсан гэдгийг Г.Чинзориг захирал онцолсон. Тэрээр “Өнөөдрийг хүртэл хөрөнгө оруулагчид маань 60 гаруй тэрбум төгрөгийг энэ бизнест оруулаад байгаа нь яаж ийгээд энэ бизнесийг Монгол Улсад босгоод авъя, улс орны хөгжилд хувь нэмрээ оруулъя гэсэн хүсэл тэмүүлэл нь гэж хардаг” хэмээн хэлжээ.

Нэг шинэ үйлчилгээ нэвтрүүлэх, нэг шинэ соёл дэлгэрүүлэх, нэг шинэ ажлын байр бий болгох нь өөрөө Монгол Улсын хөгжилд оруулж буй хувь нэмэр. Монгол Улсад ноу хау нэвтрүүлж буй бизнесүүдийг Голомт банк үргэлж дэмжиж, найдвартай санхүүгийн ар тал нь болсоор ирсэн. Тийм ч учраас эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулж буй CU-тэй эртнээс хамтран ажиллаж, 100 салбар дэлгүүрийн санхүүжилтийг олгон, Монголын анхны нэг чиглэлийн урсгалтай нийтийн хоолны үйлдвэрийг байгуулахад нь мөн дэмжиж ажилласан юм.

 

 

Зөвхөн хөрөнгө оруулалт, эргэлтийн хөрөнгөөр Голомт банк, “Сэнтрал Экспресс Си Ви Эс”-ийн хамтын ажиллагаа хязгаарлагдахгүй. Бид тун удахгүй СU-ийн хэрэглэгчид ашиглах эрх бүхий, CU аппликэйшн дээр суурилсан дижитал зээлийн картын үйлчилгээг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Нэмж дурдахад, “Сэнтрал Экспресс Си Ви Эс” компани өөрийн франчайз хөтөлбөрийг ч хэрэгжүүлж эхлээд байгаа аж. Үүнийг салбар дэлгүүрүүдээ иргэд, ААН-үүдэд эзэмшүүлэх үйл явц ч гэж энгийнээр тайлбарлаж болох юм. Одоогийн байдлаар СU-ийн 137 салбар дэлгүүрийн 23 нь франчайзаар ажиллаж буй юм. Дэлхийн стандарт, орчин үеийн хэв маягт нийцсэн конвиниенс дэлгүүрийн соёлыг Монголд нэвтрүүлж, нутагшуулсан CU-ийн хамт олондоо баярлалаа гэж хэлье. Баярлалаа, CU.

Сэтгэгдэл:
Таны IP: (13.59.69.109)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.