Сонгинохайрхан дүүргийн хороод дахивар хаягдлыг ангилах дадлыг хэвшүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Тодруулбал, 2, 3 дугаар хорооны 500 өрхөд Швейцарийн хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулсан билээ.
Харин өнөөдрөөс тус хогийн савыг байршуулсан 3 дугаар хорооны иргэдийн ангилсан дахиварыг тээвэрлэж эхэллээ. Иргэдийн ангилсан хаягдлыг “Тохижилт цэвэрлэгээ үйлчилгээ” ОНӨААТҮГ долоо хоногт хоёр удаагийн давтамжтайгаар тээвэрлэнэ.
Энэхүү ажил нь “Улаанбаатар хотын ахуйн хог хаягдлын цуглуулалт, тээвэрлэлтийн менежментийн төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж байгаа бөгөөд дүүргийн 2, 3 дугаар хорооны өрхөд ангилан ялгах зориулалтын хогийн савыг байршуулахаас гадна 36 дугаар хороонд хог хаягдал ангилан ялгах үйлдвэр барих, 2, 3-р хороодын нутаг дэвсгэрт үүсмэл хогийн цэг үүсэж болзошгүй нийтийн эзэмшлийн талбайд 15 камер суурилуулах ажлуудыг гүйцэтгэж байгаа юм.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.141.32.252)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай
сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл
бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
-
18 цаг 18 мин
-
20 цаг 46 мин
-
Өчигдөр 12 цаг 14 мин
-
Өчигдөр 12 цаг 11 мин
-
Өчигдөр 12 цаг 07 мин
-
Өчигдөр 12 цаг 05 мин
-
Уржигдар 15 цаг 13 мин
-
Уржигдар 15 цаг 08 мин
-
Уржигдар 07 цаг 43 мин
-
Уржигдар 12 цаг 44 мин
-
Уржигдар 14 цаг 50 мин
-
Уржигдар 08 цаг 00 мин
-
Уржигдар 07 цаг 48 мин
-
18 цаг 18 мин