Герман улс руу зорчих МОНГОЛ ИРГЭД тусгаарлалтад орох шаардлагагүй боллоо
Үйл явдал
/
2021-12-17
Герман улсын өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах үүрэгтэй байгууллага болох Роберт Кох институт (RKI) улаан жагсаалтын шинэчилсэн хувилбарыг нийтэлжээ. Уг мэдэгдлийн дагуу дараах улсууд өндөр эрсдэлтэйг илтгэдэг улаан жагсаалтаас хасагдсан.

 

  • Армен
  • Иран
  • Монгол
  • Филиппин
  • Румын
 
Уг шийдвэрийн дагуу 12-р сарын 12-ноос эхлэн дээр дурдсан улсуудын вакцин хийлгэсэн болон COVID-19 тусаад эдгэрсэн жуулчдад Герман улс руу нэвтрэхэд дагаж мөрдөх журам бага байх ёстой гэж www.schengenvisainfo.com мэдээлэв.
Армени, Иран, Монгол, Филиппин, Румын зэрэг улсаас COVID-19-ийн вакцинд бүрэн хамрагдсан эсвэл эдгэрсэн жуулчид Герман руу аялахаасаа өмнө өөрсдийн байрлах газартаа 5-14 хоногийн тусгаарлалтад орох шаардлагаас чөлөөлөгдлөө.
Сэтгэгдэл:
Таны IP: (3.137.159.163)
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд https://www.ulsturch.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.